Нийгэм мэдээ

Монгол улсын хилээр 170 мянган хуурамч евро нэвтрүүлж, гурван банкаар солиулжээ

Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170 орчим мянган евро буюу монгол мөнгөөр 600 орчим сая төгрөгийн валютыг энэ оны 03 дугаар сард манай улсын хилээр нэвтрүүлжээ. Үүнийнхээ дараа нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны 3 банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулсан байна.

Энэ хэрэгт одоогийн байдлаар гадаад улсын гурав, манай улсын зургаан иргэнийг холбогдуулан шалгаж байна. Мөн “Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд ямар нэгэн гацалт, алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгарахааргүй маш сайн хийцлэлтэй” байсныг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Технологи, тоног төхөөрөмжийг олж ав. Хуурамч биш жинхэнэ мөнгө хийсэн байна.

Зочин
Зочин

Yamar bankuud baisan be? Humuus hohirson baihda

Зочин
Зочин

Hvn itgeheer ym yriachee naad mongo tooldog mashing ni huuramchaa yalgahq l bwal gej ugaasaa huiwaldtsan l bna shdeee

Зочин
Зочин

Нөгөө гаалийн цагдаа нар нь яасийн тэгээд

Зочин
Зочин

Банкнууд нь тэгээд мэддэгүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button