УИХ-ын гишүүн асан "Б"-г хулгайлж, хорьж, дээрэмдсэн этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. /Энд дарж үзнэ үү/
Ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч, хүнийг хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс 14 хүнд холбогдох, 4 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал:
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Х-д холбогдох,
- БНХАУ-ын иргэн З-г бусдын захиалгаар үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн Б нарын 9 хүнд холбогдох хэргийг тус тус хэлэлцэж, шүүгдэгч нарыг торгох болон хорих ялаар шийтгэсэн байна.
- Мөн гэмт хэргийн улмаас бусдад учирсан 81 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлүүлэх арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 300 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлүүлсэн байна.
- Одоо шүүхийн шатанд Б, Д, М, Х нар нь О, Б болон БНХАУ-ын иргэн Э нарын захиалгаар “Ш” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн В-г Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хуурамч албан бичиг дээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан;
- Б, Н, О нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан;
- А, Х, У нарын 16 иргэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хүчиндсэн, олон нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрсан зэрэг нийт 38 хүнд холбогдох, 7 хэрэг хянагдаж байна.
Эндээс онцлоход, 2023 оны наймдугаар сард "Сэлэнгийн" гэх У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн байранд нь нэвтэрч, улмаар өөрийг нь Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьсон. Ингэхдээ тэд 98.5 сая төгрөг хохирогчоос дээрэмдсэн байдаг.
Цагдаагийн байгууллагаас уг бүлэг этгээдүүдэд хүн хулгайлах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн.
Ингэхдээ, Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ Ч БАРИАД ХОРИОД ШАЛГААД ҮНЭН ШУДАРГААР ШҮҮВЭЛ 100 ДЭЭШ ЖИЛИЙН Л ЯЛ АВАХ БАЙХ, БУСАД УЛС ОРНУУДАД ИХ МӨНГӨ АВЛИГАД АВСАН ГЭДЭГ НЬ МАНАЙ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙН ДЭРГЭД МАШ БАГА ХЭДЭН АРВАН МЯНГАН ДОЛЛАР Л БАЙДАГ БОЛ МАНАЙ ХУЛГАЙЧИЙНХ ХЭДЭН АРВАН САЯАР НЬ ХЭЧНЭЭН ДАВТАЛТТАЙГААР АВЧИХСАН ГЭДЭГ ГЭРЧҮҮДИЙН ЯРИА ГАРААД БАЙГААШДЭЭ
Симба Батаа өөрөөсөө л болоо биз дээ.