Улс төрийн мэдээ

Сонгуульд зориулсан мэдэгдэл: Хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй хуулийг ЗГ-ын тогтоолоор "наашлуулж", иргэдийг төөрөгдүүлөв үү

Өнөө өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ" гэж зарлалаа.

Уг нь хуулийг 2025.01.01-нээс хэрэгжиж эхлэхээр тусгаж, УИХ-аар баталсан. Тэгж баталсан бол тэр хугацаанаас эхэлж л хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх боломжгүй.

Харин агуулгын хувьд, уул уурхайн компаниудын 34 хувьд ноогдох ашгийг өнөөдрөөс эхлэн "Хуримтлалын нэгдсэн сан"-д төвлөрүүлж эхэлж буй аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд цаашлаад, "...Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж, 10 мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна. Үүнийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлнэ. Улмаар олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ" хэмээн дурджээ.

Шинэхэн баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар, Баялгийн сан нь:

  • Ирээдүйн өв сан
  • Хуримтлалын нэгдсэн сан
  • Хөгжлийн сангаас бүрдэнэ гэж тусгасан.

Ирээдүйн өв сан одоо бий, нөгөө хоёр нь байхгүй. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд үлдсэн хоёр санг шинээр байгуулна гэж ойлгогдсон.

Гэхдээ Хуримтлалын нэгдсэн сангийн концепц ХНХЯ дээр 2020 оноос хойш яригдсан байна. Мөн гуравдугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдааны мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Баялгийн сан гурван сангаас бүрдэнэ. Хуримтлалын нэгдсан санд уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувьд ноогдох ашиг хуримтлагдана" хэмээн танилцуулж байв.

Иймд, эрх баригчид хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Хуримтлалын нэгдсэн санг байгуулж, түүнд орлогоо төвлөрүүлж эхлэхээр шийджээ. Харин санд хуримтлагдсан хөрөнгийг захиран зарцуулах нь зайлшгүй 2025.01.01-нээс эхэлж хөдлөх агуулга юм.

Гэхдээ хамт өргөн мэдүүлсэн төслүүд дэх "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд бол:

  • "Ирээдүйн өв сан" гэсний дараа "Хуримтлалын сан", "Хөгжлийн сан" гэж нэмэх хэмээн тусгасан. Үүнийгээ 2025.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ гэж заагаад баталчихсан.

Тэгэхээр хуулиас өмнө ЗГ тогтоол батлах замаар санг байгуулж, түүнд орлого төвлөрүүлж эхлэхээр болсон нь эрх зүйн ямар зохицуулалтад тулгуурлаж буй нь анхаарал татаж байна.

Харин эх сурвалжийн мэдээллээр, хуулийг яг батлахдаа 2025.01.01 гэж огноо заагаагүй, "Ердийн журмаар" гэж тусгасан ч гэх. Энэ нь хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

Ямартай ч 10 мянган айл өрхийг орон сууцжуулах зардал бол ирэх жилээс олгогдож эхлэх нь тодорхой юм. Мэдээж удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Хууль хэрэгжиж эхлэхээс болон сонгуулийн өмнө ийм маягаар мессеж шидсэн нь олон талаар хуудуутай л харагдаж байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иш Эрхэм ЕС минь дээ хуулийн хэрэгжих хугацааг тогтоолоор өөрчилнө гэж юу байхав дээ тэгвэл УИХ гэж байж бид гишүүд сонгож тэд хууль батлах хэрэг байна уу аан. ХАР мэдлэг муу масс дээр мөн ч их тоглох юм даа. Үүний учир начрыг нь ойлгох хүн хэд байгаа бол доо. Сонгуулийн ээлжит шоу бүү хий гуйя. Иргэд чинь мэдлэг боловсрол туэ чиг муу байна шүү дээ.

Зочин
Зочин

Угийн л байнга худлаа ярьж явдаг ПОП биз дээ. Ингэж худлаа ярих бол зүгээр энгийн үзэгдэл болой. Ккк

Ард түмэн
Ард түмэн

Байнга худлаа ярьж попордог энэ данхан толгойт Хятадад худалдагсан этгээдийг алтаар ч сольшгүй хөршрүү нь үтэр түргэн хөөж явуул

Зочин
Зочин

орон нутгийн газрын төлөвлөгөөг яагаад батлахгүй хасаад иргэд аж ахуйн нэгжүүдийг хохироогоод бнаа засгийн газар мэдэх бсан юм бол орон нутгийн иргэдийн хурал засаг дарга нараа татан буулгаад бүх ажлаа өөрсдөа хийдээ бүх ажлыг өөрсөд дээрээ төвлрүүлээд хийсэн шийдсэн юмгүй заваарсан пм хийж бхынмаа иргэд аж ахуйн нэгжүүд газраа авмаар бна хүнд сурталдалдаж гай болхоо больдоо та нар

Холбоотой мэдээ

Back to top button