Нийгэм мэдээ

Нас барсан хүмүүжигч хорих ангийн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлж байжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хорих ял эдэлж байсан хүн нас барсан талаар өмнө мэдээлсэн.

Уг хэргийн мөрөөр ХЭҮК тавдугаар сарын 07-нд 413-р хорих ангид ажиллаж, хоригдлын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үзлэгийн түүх, сахилгын байранд хоригдож байсан тухай мэдээлэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, орчин нөхцөлтэй танилцжээ.

ХЭҮК-ын шалгалтын дүгнэлт мэдээлэл хараахан гараагүй байна.

Харин ШШГЕГ-аас тухайн хоригдлыг зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Урьдчилсан байдлаар суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэсэн гэж мэдээлсэн.

Талийгаач хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн бөгөөд артерийн даралт ихэсдэг, зүрхний архаг дутагдал оноштой учир ангийн эмчийн байнгын хяналтад байдаг байжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LLane
LLane

Bolj deer huur!

Холбоотой мэдээ

Back to top button