Нийгэм мэдээ
147-р сургуульд нулимс асгаруулагч хий цацсан асуудлыг прокурорт шилжүүлжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч нулимс асгаруулагч хийг ангидаа цацсаны улмаас 60 гаруй хүүхэд, гурван том хүн эмнэлгийн тусламж авсан.
Энэ асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 16-ны өдөр ирсэн. Тэгвэл уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, прокурорын хяналтад шилжүүлсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.