Улс төрийн мэдээ

Д.Амартүвшин: 2024 сонгууль Данхан төрийг хязгаарлах хамгийн сүүлийн боломж байж магадгүй

Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хорооны хурлын товоо 18:00 цагт Корпорейтод зохион байгуулахаар зарласан. Одоогоор нэр дэвших хүсэлтээ өгсөн горилогчид АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг хүлээж байна.

Энэ үеэр Д.Амартүвшин бидэнд мэдээлэл өглөө. Тэрбээр, “Манай либертари нам нэг жил бүртгүүлэх гээд амжаагүй. Харин надад АН нэр дэвших боломж олголоо. Үүнийг нь ашиглаад СХД, Чингэлтэй дүүргээс АН-тай хамтраад сонгуульд оролцож байна.

Би өөрөө Сүхбаатар дүүргийн уугуул иргэн байгаа юм. Тийм ч учраас асуудалд хамгийн рационал байдлаар ханддаг иргэдтэй юм болов уу гэж бодоод энэ дүүргийг сонгосон. Ямар ч байсан олон хүмүүсийн таньж мэддэг, олон хүмүүс дэмжхээр хүмүүсийг жагсаалтад оруулаасай гэж бодож байна.

Миний байр суурь бол аль болох мөнгөгүйгээр энэ сонгуульд оролцоно. Тийм ч учраас аль болох хамгийн багаар сонгуулийн зардлыг гаргана гэж бодож байна.

Хэтэрхий их данхайсан төр, маш өндөр татвар, сүүлийн хоёр сард гарсан хуулиудыг харахаар үндсэн хуулийнхаа зарчмыг нулимаад сонгуульд ялж л байвал юу ч хамаагүй хийгээд, хэнийг ч хамаагүй араас нь хутгалаад, ямар ч хамаагүй гүтгэлэг хийж байгаад өнөөдөр эрх мэдэлд хүрэхийг хүсэж байна. Би маш олон хүмүүстэй уулзаж байгаа. Иргэд үнэхээр залхчихсан, тэвчээр нь тасарчихсан байна.

2024 оны сонгууль Данхан төрийг хязгаарлах хамгийн сүүлийн сонгууль болж магадгүй. Бид энэ боломжоо алдах юм бол магадгүй 2028 оны сонгууль дарангуйллын сонгууль болно гэж үзэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уур
Уур
5 сар 20, 2024 19:57

Энэ өгөр толгой �##�иа с�##�бадай төрд гарна гэнээ. Хуцаарай

Хоньчин
Хоньчин
5 сар 20, 2024 20:07

хирээ мэддэггүй с�##�бадай гөлөг чиний юу хийх бидэнд хамаатай юм уу.овоохой дотроо марзагна

Дэл
Дэл
5 сар 20, 2024 20:20

Hog

Зочин
Зочин
5 сар 20, 2024 20:54

За чи бол �######�аа

Зочин
Зочин
5 сар 20, 2024 23:36

Ороо нь орлогоос,Жороо нь жороогоо

Зочин
Зочин
5 сар 21, 2024 11:22

Эхлээд эхнэрээ захираад сурчаад улс төр яриж эхэл найз минь

Зочин
Зочин
5 сар 22, 2024 14:42

Энэ ч дээ

Холбоотой мэдээ

Back to top button