Нийгэм мэдээ

Гудамжид бие засах, нус, цэр, тамхины иш хаях зөрчил 8.3 хувиар өсжээ

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн сард 252,529 зөрчлийн хэрэг гарсны

  • Нийслэлд 66.5 хувь
  • Орон нутагт 33.5 хувь нь бүртгэгджээ. 

Дээрх хугацаанд 246,126 хүн, 899 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ. 

Мөн,

  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 33.7 хувь
  • Хулгайлах зөрчил 22.2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11.6 хувиар буурсан байна.

Харин жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 19.3 хувиар, Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8.4 хувиар, Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчил 8.3 хувиар, Танхайрах зөрчил 2.1 хувиар тус тус өсжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
6 сар 12, 2024 01:03

Huduni humus hotod bga Ted sojolig medrehgui bga

Холбоотой мэдээ

Back to top button