Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд найзыгаа голоос аврах гэсэн Монгол залуу амь эрсэджээ

Япон улсад найзыгаа голоос аврах гэж оролдсон Монгол залуу харамсалтайгаар амь эрсэдсэн талаар “Yahoo News Japan” мэдээлжээ.

Тодруулбал ням гарагт /2024.06.32/ Сагамихара хотын Чүо дүүрэгт байрладаг Сагами гол руу 24 настай Монгол эрэгтэй найзыгаа аврах гэж ороод сураггүй болсон байна. Түүний цогцос даваа гарагийн /2024.06.24/ өглөө олдсон юм.

Ням гарагт орон нутгийн цагаар 17:30 минутад тус голын хажуугаар өнгөрч явсан хүн нэгэн эрэгтэй живж байна гэх дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу цагдаа болон гал хамгаалах албаныхан хайгуул явуулж эрэгтэйн цогцсыг ослын газраас 50 метрийн цаана олсон байна. Түүний найз голоос аюулгүй гарч чадсан аж.

Осол гарсан голын бүсэд усны гүн ойролцоогоор дөрвөн метр байсан бөгөөд урсгал нь энгийн үеэс хурдтай байжээ. Цагдаа нар осол хэрхэн гарсныг мөрдөх ажил эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Yahoo News Japan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2024 10:59

Японы голууд ёроол нь лаг шавар, сордог, д�##�айн татлага түрлэгээр түвшин нь өөрчлөгдөж байдаг, юун тийшээ орох байтугай ганц �##�хаж ч болохгүй шд

Jariga.mn
Jariga.mn
6 сар 27, 2024 05:53

Наадах чинь санаатай �##��##�га байна хэрэгт Санамсар тай санамсаргүй гэх ойлголт байхгүй амьд үлдсэнийг нь сэжигтнээр татаж эрүү үүсгэн хавтаст хэрэг нээж мөрдөн ш�##�гах хэрэгтэй.Аврах гэсэн хүнийг ээ усанд живүүлж �##�ах гэж зохиосон комбинаци байж болзошгүй.

Холбоотой мэдээ

Back to top button