26-45 насны сонгогч нар их учраас сонгуульд өндөр нөлөө үзүүлнэ

УИХ-ын гишүүдийн тоо 126 болж өсөж, 78 гишүүнийг тойргоос 48 гишүүнийг жагсаалтаас сонгох юм. Дөрвөн жилдээ нэг удаа тохиодог сонгууль улмаар энэ жилийн хувьд өөр тогтолцоогоор явагдана.
26-35, 36-45 насныхны санал сонгуульд хамгийн өндөр нөлөө үзүүлнэ
Харин манай улсад 2024 оны сонгууль өгөх насны 2,238,360 иргэн байгааг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-аас мэдээлсэн.
Энэхүү тоон мэдээлэл дээр илүү нягталж ажиллаж, сонгууль өгөх иргэдийг насаар нь ангилбал:
Сонгууль өгөх насны иргэдийн тоон үзүүлэлтээс энэ удаагийн сонгуульд хамгийн их оролцоотой насныхныг авч үзвэл:
- 26-35 насныхан- 536,079
- 36-45 насныхан- 521,594
- 56 ба түүнээс дээш насныхан- 434,212
- 46-55 насныхан- 390,942
- 18-25 насныхан- 355,533 байна.
Дээрхээс харахад 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355,533 хүн бүртгэгджээ. Харин сонгогчийн тоонд хамгийн жин дарах хэсэг нь 26-45 насныхан байна. Тэд 1,057,673-уулаа. Ингэхээр санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 26-35 болон 36-45 насны иргэдийн сонголт сонгуулийн үр дүнд хамгийн ихээр нөлөөлнө.
Бид нас насны сонгогчдоос хэрхэн саналын хуудсаа бөглөж, нэр дэвшигчид болон намаа яаж сонгох талаар мэдээлэлтэй байгааг иргэдийн байр суурийг тодрууллаа. Хамгийн их жин дарах 26-45 насны сонгогчдын хариултыг саарал дэвсгэрээр онцолсон болно.
-Та сонгуульдаа хэр идэвхтэй оролцдог вэ?
Иргэдийн хариултаас онцолбол,
-Миний хувьд энэ анхны сонгууль, тиймээс маш их хүлээж байгаа. Санал хураах өдөр дээлээ өмсөөд, хүндэтгэлтэй очно. Үүнээс цаашид дэлхийн аль ч оронд байсан сонгуульдаа идэвхтэй оролцоно.
/Анхны сонгуулиа өгөх гэж буй 18 наст/
-Сонгуульдаа их идэвхтэй оролцохыг хичээдэг. Гэхдээ би Эрдэнэтэд амьдардаг. Энэ бол энгийн Улаанбаатар хотоос гараад зургаан цагийн зайд байрлах газар. Харин 1000 км цаана харъяалалтай залуучууд очих гэж нэг өдөр, сонгуулиа өгөөд, буцаж ирэх гэж дахин нэг өдрийг зарцуулна. Тиймээс энэ байдалд илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
/18-25 насны төлөөлөл/
-Дөрвөн жилд нэг удаа тохиох, сонгуульдаа идэвхтэй оролцдог. Бидний хувьд хамгийн том боломж гэж боддог. Төрийн эрх баригчид буюу биднийг төлөөлж, төрд дугарах хүмүүсээ сонгож байгаа учраас их утга учиртай ханддаг. Сонгуульд нэр дэвшигч болон, тойрог, санал өгөх байр зэрэг гээд бүх мэдээллээ шалгачихдаг. Энэ жилийн сонгууль нүсэр болох юм шиг санагдсан. Тиймээс маш сайн судалж байгаа..
/26-35 насны төлөөлөл/
-Сонгууль бол бидний боломж, өвлтйн хүйтэнд "Хөлдөж үхлээ" гэж жагсаал хийхгүйн тулд бид одоо мэргэн сонголтоо хийх ёстой. Ардчилсан улсад амьдарч байгааг минь сануулсан нэг том шйл явдал шүү дээ. Сонгууль өгөх чинь угтаа бол бахархал юм.
/36-45 насны төлөөлөл/
-Миний хувьд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан энэ жилийн сонгуульд оролцох боломжгүй. Би хөдөө орон нутгийнх гэхдээ ажил маань бас өөр орон нутагт. Тэгэхээр үндсэн харъяалал дээрээ байхгүй учраас сонгуулиа өгч чаддаггүй. Ер нь гадаадад байгаа монголчууд шиг харъяалалдаа байхгүй хүмүүсийг сонгууль өгүүлдэг байх хэрэгтэй гэж бодож байна.
/46-55 насны төлөөлөл/
-Энэ чинь өөрсдийнхөө төлөө л хийж байгаа юм гэсэн үг шүү дээ. Ард түмэн бид чинь өөрсдийнхөө төлөө л хийж байгаа учраас маш ихээр анхаарал хандуулдаг. Сонгуульдаа бол идэвхитэй л оролцдог. Өглөө нь хамгийн эрт очоод өгчихдөг.
/56-65 насны төлөөлөл/
-Олон жил л сонгуульдаа идэвхтэй оролцсон. Харин одоо залуучууд, хүүхдүүддээ сонгуульдаа сайн оролцоорой, эрх үүргээ сайн биелүүлээрэй, ээж аавыгаа их хүндлээрэй гэж хэлмээр байна. Сүүлийн үед бид нарыг буруу тал руу сонгууль өгөөд "Гэрт нь цоожил" гээд бичээд байгаа. Бид нар бол та нарынхаа төлөө зөв сонголт хийнэ ээ. Санаа зоволтгүй. Үр хүүхдүүд минь ухаантай, эрдэм номтой, аз жаргалтай эрүүл энх байгаарай.
Энэхүү асуултын хүрээнд сонгуульд хамгийн их жин дарах насныхны хувьд энэ удаагийн сонгуулийг хамгийн их анхаарч байгаа юм. Мөн хамгийн цөөн сонгогчтой 18-25 насныхан парламентын сонгуулийг ихээр хүлээж байгаа талаараа дурдлаа.
-Санал өгөх байр болон нэр дэвшигчид, ер нь сонгуулийн мэдээллийг голчлон хаанаас авч байгаа вэ, сонголтоо хийхдээ хэрхэн судалж байгаа вэ?
-Одоогийн байдлаар миний мэдээлэл авдаг эх сурвалж бол инстаграм дээрх noorog.mn болон unnu.news хаягууд юм. Мөн гэрт ирсэн мөрийн хөтөлбөрийн сонин сэтгүүлээс мэдээлэл авч байгаа. Ганц хоёр намын мэдээлэлтэй их нухацтай танилцсан. Сонгуулиас өмнө бусад намын мэдээллийг хайж олно оо.
/18-25 насны төлөөлөл/
-Ер нь нэлээн их хугацааг зарцуулж, мэдээллүүдээ нэгтгэсэн. Яагаад гэхээр энэ жилийн сонгууль олон нэр дэвшигчтэй байгаа. Тэгээд тэр болгонтой өөрийнхөө
тойргийнхоо ямар ямар дэвшигчид аль намаас яаж дэвшиж байна гэдгийг нь
харахын тулд нилээн их цаг зав зарцуулсан. Энэ сонгууль миний хоёр дахь сонгууль. Тиймдээ ч жаахан туршлага дутуу байна. Мөн СЕХ-оос гаргасан сайтаар хаана сонгуулт өгөх гэдгээ харж болдог юм билээ. Тэндээс мэдээллээ авсан.
/18-25 насны залуучууд/
-Би бол мөрийн хөтөлбөр харалтгүйгээр аль хэдийнэ сонголтоо хийчихсэн. Ер нь энэ сонгуульд бид оролцохгүй л бол улс орон маань эргээд, ухрах замдаа орох гээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар идэвхитэй байж байж залуу хүмүүс бид нар ялангуяа гарах ёстой.
/26-35 насны төлөөлөл/
-Гэрт ирсэн мөрийн хөтөлбөр болон , фейсбүүкээс мэдээллээ их авч байгаа. Ер нь таньж мэдэхгүй, залуу нэр дэвшигчдийг голчлон судалж байгаа. Бусдаар бол мэддэг л хүмүүс байгаа шүү дээ.
/36-45 насны төлөөлөл/
-Намуудаас тарааж байгаа материалаас л мэдээллээ авдаг. Нэг хороон дээрээ удаан байсан болохоор сонгууль өгөх ганцхан цэгтэй. Тэр газартаа л очиж өгнө. Ер нь миний насны хүмүүс нэлээн туршлагатай болчихсон байдаг байх. Харин үр хүүхэддээ сонгууль өгөх нь бахархал гэдгийг хэрхэн ойлгуулах вэ, гэдэг дээр л толгой гашилж явна.
/46-55 насны төлөөлөл/
-Ер нь оройдоо телевизүүдийн мэдээнээс л мэдээллээ их авч байна. Бусдаар хааяа нэг сурталчилгааны материалтай танилцаж байгаа. Байнга өгдөг газраа сонгууль өгөх болохоор, хаана сонгууль өгөхөө сайн мэдэж байгаа.
/56-65 насны төлөөлөл/
18-35 насны залуучууд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг мөрийн хөтөлбөрөөс харж байгаа бөгөөд , цахим орчин, телевизүүдээс дэлгэрэнгүй мэдээллээ авч байна. Мөн сурагчдад 18 наснаас нь өмнө сонгууль өгөх нь бахархал гэх мэтээр ойлгуулж, сонгууль өгөх залуусын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
-Сонгуулийн идэвх оролцооны талаарх таны бодол?
-Нэгдүгээрт: Сонгуулиа өгөх нь монголын залуучуудын хувьд үнэхээр чухал
зүйл болж хувираад байгаа юм. Яагаад гэвэл УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ насыг харвал хамгийн доод тал нь 30-с дээш насныхан цаашлаад, 60,70 настай хүмүүс хүртэл байгаа. Хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд ажиллаж байгаа хүмүүс.
Иймээс залуучуудын хувьд саналаа идэвхитэй өгөх нь чухал байгаа. Миний санаж байгаа нь зөв бол 2001 оноос төрөлт маш их ихэссэн. 2001-2003 оны төрөлт бол бараг 80 мянга хүрч байгаа. Энэ залуучууд чинь энэ жил анхныхаа сонгуулийг өгнө. Тэгэхээр энэ залуучууд бүгдээрээ саналаа өгч чадах юм бол энэ улс төрд маш том нөлөө үзүүлж чадна. Ингэж чадвал төрд төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд дутагдаж байгаа залуучуудын дуу хоолой хэрэгжиж, бүрэн биелэлээ олох нөхцөл нь энэ залуучууд хамгийн анхны сонгуулиа өгж байгаа 18-21 насны залуучууд сонгуулиа өгснөөр залуучуудын дуу хоолой төрд хүрэх, бодлого боловсруулах түвшинд боломжтой.
Хоёрдугаарт: Залуучууд ингэж ярьдаг болсон. Амралтын өдөр таарч байгаа тийм болохоор бүгдээрээ аялъя, зугаалъя, шоудъя. Энэ бол залуучууд дараагийн дөрвөн жилээ зүгээр нэг хагас бүтэнсайны хоёр шил архи, хорхог боодгоор сольж байгаатай яг адилхан байхгүй юу. Залуучууд ингэж ярьдаг. Гэхдээ энэ чинь маш буруу. Хэрвээ миний дэмжиж байгаа хүн хичнээн гарах нь тодорхой, гарахгүй нь ойлгомжтой байсан ч гэсэн би саналаа өгөх юм бол миний тэр дэмжсэн хүн урам авна. Тэр хүнээс бусад нэр дэвшигч нар нь үлгэр дуурайлал авна. Сонгогдсон хүмүүс нь юм бодно шүү дээ. Залуучууд юу хүсэж байна, юуг зорьж байна, ямар бодлого, ямар хууль тогтоомж шийдвэрийг хууль тогтоогч нараас хүсэж байна гэдгийг судалгаанаас харах байхгүй юу. Тийм учраас залуучууд дэмжиж байгаа хүн нь сонгогдох байсан ч, сонгогдохгүй байсан ч хамаагүй ямар ч аргаар хамаагүй сонгуулиа өгөх хэрэгтэй. Энэ чинь бид нарын дөрвөн жилдээ нэгхэн удаа олдож байгаа төрөө барих боломж. Монгол улсын Үндсэн хуулин дээр бичсэн байгаа шдээ. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна аа гэж. Энэ төрийн эрх мэдэл иргэдийн, залуучуудын гар дээр ирж байгаа ганц боломж нь дөрвөн жилд ганц удаа болдог сонгууль. Ийм учраас энэ маш чухал.
/18-25 насны төлөөлөл/
-Хүмүүс залуучууд сонгуулиа өгөхгүй байна гэхээсээ илүүтэй залуучуудад сонгууль өгөх боломжийг нь хангаж өгөх ёстой байх. Жишээлбэл, миний хувьд Төв аймгийн харъяат. Манайх бол харьцангуй ойрхон. 50 км яваад би хуруугаа дараад энэ сонгуулийг өгч чадна. Тэгэнгүүт оюутан байхад манай ангийхан сонгууль өгөхөд 1000км явах юм уу. Увс руу явах гэж хүмүүс 500 км явах юм уу. Энэ байдал нь юмсыг хэцүү болгож байгаа. Үнэхээр дижитал үндэстэн болчихсон юм бол бид нар яагаад И-Монголиа руу гаа ороод хаанаас ч хамаагүй сонгуулиа өгч болдоггүй юм. Эдгээр зүйлүүд залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд чухал байх. Нэмээд хэлэхэд, залуучуудын ирц бага байдаг нь үнэн боловч жин дардаг нь илүү. Тэгэхээр энийг бас харах хэрэгтэй. Зөвхөн тоон дээр нь ач холбогдол өгөх биш.
/18-25 насны төлөөлөл/
-Хэдүүлээ сонгуульд нэг удаа саналаа өгч үзсэн. Хоёр удаа саналаа өгч үзсэн. Аль эсвэл өгөөгүй байж болно. Гэхдээ юм өөрчлөгдөхгүй байна. Эсвэл сонгууль өгөөд ч нэмэргүй ээ гээд тийм мэдрэмжийг бид нарт яагаад өгөөд байгаа вэ, гэхээр бид нар өөрчлөлт гээд байгаа зүйлийг гадаад сектороос буюу төр, улс төрчдөөс хүсээд, тэр өөрчлөлтийг маань авч ирээгүй болохоор гутраад байгаа. Өөрчлөлт бол бид нарын өөрсдийн асуудал. Би өөрийнхөө амьдралыг сайхан болгох ёстой. Миний сонголт юуны тулд байх ёстой вэ, гэхээр би өөрөө өөрийнхөө амьдралыг сайхан болгоход маань саад болохгүй улс төрчдийг сонгохын төлөө байх ёстой. Тэрний төлөө сонгуулиа өгчих юм бол би дараа нь миний амьдрал сайхан болоогүй гэдэгт гутрахгүй.
Яагаад вэ гэхээр би анхнаасаа өөрчлөлтийг ингээд бодож байсан юм нь би өөрөө өөрийнхөө амьдралыг сайхан болгоно гэж бодож байсан. Улс төрчдөөс бид нарын хүлээж байгаа юм бол аль болох бага саад болооч ээ, бага лай болооч ээ. Бага татвар тавиач ээ, бид нарын бизнест оролцдогоо болиоч ээ гэсэн л юм хүлээж байна.
/18-25 насны төлөөлөл/
-Сонгууль өгөх хүн хамгийн эхэнд өөрийгөө Монгол улсын иргэн, би энэ улсынхаа удирдах төв дээд байгууллагыг сонгох ёстой гэсэн тийм ухамсартай байх хэрэгтэй. Энийг бол сургууль соёлоос нь анхнаас нь хүүхэд болгонд, хүн болгонд залуучуудад суурьшуулж өгвөл зүгээр юм байгаа юм. Тэгэхээр хүүхдүүдэд багаас нь сонгууль өгөх гэж байгаад нь бахархдаг болгох хэрэгтэй. Тэгэхдээ залуучуудыгаа би бүгдийг нь идэвхитэй сайн оролцоорой, таны, таны дүүгийн амьдралыг, амьдарч байгаа улс эх орны хөгжлийг шийдэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө үзэл бодлыг зөв илэрхийлж, сайн оролцоцгоогоорой гэж хэлье дээ.
/66-80 насны төлөөлөл/
Харъяалал өөр иргэдийн хувьд цахимаар болон нэгдсэн төвд санал өгөх боломжтой хуулийн зохицуулалтыг хүсэж байгаагаа мэдэгдлээ. Цахим технологи хөгжсөн энэ үед маш олон хамгаалалтын аргууд байдаг учраас И-Монголиагаа ашиглан сонгуульд санал өгөх бололцоотой болгох санал гаргаж байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
Бид мэдээллийг хүртээмжтэй бэтгэх үүднээс нас насны төлөөллүүдийн байр суурийг авсан юм. Бүх насныхан энэ үеэр сонгуульд идэвхтэй оролцох ёстойгоо тайлбарлан, хэлж байлаа. Энэ дундаас сонгогчийн тоо хамгийн их буюу жин дарахуйц 26-35 болон түүнээс дээш насныхан хоёр, гурав, дөрөв дэх удаагаа сонгууль өгч байгаа гэдгээрээ илүү туршлагатай байв. Харин анх удаа болон хоёр дахь удаагаа сонгууль өгч байгаа залуус илүү няхуур, хянамгайгаар саналын хуудас дугуйлахаа хэлсэн юм.
Санал асуулга, байр сууриасаа хуваалцахдаа залуус, "Бид өнөөдрөөс эхлээд ирэх дөрвөн жилийн хугацаанд өргөс авсан мэт гоё, сайхан болохгүй. Тийм зүйлд шантрах хэрэггүй. Харин урт удаан хугацааны турш үр өгөөжөө өгөх саналыг өгөх хэрэгтэй" гэж онцолсон юм.
Ташрамд, энэ жилийн хувьд хоёр саналын хуудас бөглөх ба эхний саналын хуудаснаас өөрийн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгоно. Хоёр дахь саналын хуудаст энэ жилийн сонгуульд оролцож буй 21 нам, хоёр эвслээс зөвхөн нэгийг сонгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huSSENEEE HIIIJ HUCHEEER 126 BOLGOSON6 TERIIIGEEREE L YWJIIIN
Bugd hariutslagatai baih heregetei shv amjilt zalusaa
Za tegeed odoo songoltoo yaj hiisnees bidnii ineeh uilah shiidegdeh ni dee
Үндэсний эвсэл зөв сонголт
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ сайн байгаа. ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ийг