Улс төрийн мэдээ
Т.Доржханд: Залуус сонгуульд идэвхтэй оролцсоноор ирээдүйгээ өөрчилнө

ХҮН намын дарга Т.Доржханд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн саналаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд ирж, өглөө.
Тэрбээр "Ардчилсан улсын ардчилсан сонгууль 9 дэх удаагаа болж байна. Энэ удаагийн онцлог нь бол монголчууд холимог системээр сонгуулиа хийж байгаа. Өглөөгүүр хүн цөөн байна. Монгол бол залуучуудын орон учраас залуучуудаа сонгуулиа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна. Нийт иргэдийн 65 хувь нь 35-аас доош насны залуус бөгөөд та нар л ирээдүйгээ өөрчилнө. Тийм учраас сонгуулиа идэвхтэй өгөөрэй" гэлээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.