Нийгэм мэдээ
"Могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 бүртгэгдэж байна"
Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байгааг Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс мэдээллээ.
Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс: Нийслэлд бамбай хоншоорт могой их орж ирж байгаа тул иргэд болгоомжтой байна уу. Уул хад, голын эрэг, байшин барилга, хүүхдийн тоглоомын талбайд их тааралдаж байна. ГССҮТ-д өдөрт 5-10 ийм төрлийг дуудлага ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Могойд хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ?
- Ууланд алхах, зэрлэг өвс ихтэй газар явах, хад асганд авирахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх, савхин бээлий өмсөх
- Могойтой таарвал дуу чимээ гаргаж, огцом хөдөлгөөн хийлгүй аажуухан холдох
- Хэрэв та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай.
Бамбай хоншоорт могой нь:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн маш хоёр багтахгүй байгаа улаанбаатар хот руу хаагуур яваад ирдэг могой вэ. Хот орохоосоо өмнө нэг бол машины дугуйнд дайруулж нэг бол хүмүүсийн хөлд гишгүүлж үхмээр юм.
МОГОЙНУУДЫН АМЬДАРДАГ НУТАГТ СУУРЬШЛЫН БҮС ХЭТЭРХИЙ ТЭЛЭЭД ОРОН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЭД БАЙХААР КӨӨРКӨС АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ.ОДОО ЧОНО ГӨРӨӨС БУГА ХАНДГАЙ БААВГАЙНУУД ТАРВАГАНУУД ШИРҮҮН ДАЙРАЛТ ХИЙНЭ АА БАС БОДОН ГАХАЙНУУД СУПЕР МАРКЕТУУДЫГ СӨНӨӨХӨӨР СОЁОГОО ХУРЦАЛЖ БАЙСАН
Байг�##�ь ээжтэйгээ зүй бусаар харилцаж эхлэхээр тэд тэмцлээ эхлүүлжээ.