Нийгэм мэдээ
Дундговь аймагт орсон аадар борооны улмаас орон сууц, автомашин усанд автжээ

Дундговь аймаг, Сайнцагаан сум, Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо оржээ.
Борооны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага 20:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДУНДГОВЬЧУУД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ТАНАЙ ГОВЬД БОРОО ИХ ОРНОО ГЭДЭГ ЧИНЬ САЙН ШҮҮ ГОВЬД БОРОО ОРОХ НЬ САЙН ҮЗЭГДЭЛ ТЭГЭЭД БИТГИЙ СҮРЖИГНЭЭД БАЙ МАНАЙ ЗАВААРСАН ХОТЫХОН БОЛ ЖИЛ БОЛГОН БААС ШЭЭСТЭЙГЭЭ ХУТГАЛДАЖ ҮЕРИЙХЭЭ УСАН ДОТОР АМЬДАРЧ БАЙНА БҮДҮҮН БҮДҮҮН БААСНУУД ЭРХЭМСЭГЭЭР ХӨВӨН ИРЖ ХӨЛ ШҮРГЭН ДОРОМЖИЛДОГ ХЭРЭГЛЭСЭН БЭЛГЭВЧ БАС ОМОГ БАРДАМ ХӨВЖ ИРНЭ БЫСДА ГЭЖ ХОТЫН ЛАЛАРУУД ИНГЭЖ Л АМЬДАРЧ БАЙНА.
Hohinee goviin lalruudaa govid hvn bolj tursunuus Hangaid buh bolj tur gj ug bdag shu