Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай их гарч байна

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойших буюу энэ оны есдүгээр сарын 01-ээс есдүгээр сарын 05-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.
Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Дээрх гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 этгээдийн үйлдсэн 11 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай учир иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны өврийн хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай, явган хүний гарц зэрэг олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ховрын хэрэг сонсогдож сонсогдож гэнэ бичигдэж байх чинь вэ.Хоцрогдсон юмаар ашиг олох гэсийн биз дээ энэний оронд нэг мөр дээрэм хийхгүй дээ чадахгүй л дэ нийслэл орон нутгийн явуулын доншуурчин юмнууд хөдөө гарч м�##� м�##��##�аасай.