Улс төрийн мэдээ

Н.Номтойбаяр "амь оров"

2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний эвслийг тэргүүлж оролцон, улс төрд эргэн ирсэн Н.Номтойбаяр өнөөдрийг хүртэл таг чиг байв.

Тэрбээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан аваагүй. Ёс хойно тангарагаа чуулганы танхимд өргөсөн.

Түүнээс хойш УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдаж, 2024 оны төсвийг тодотгож, хэд хэдэн онцлох хуулийн төслийг баталж, 2023 оны Засгийн газрын үйл ажиллагааны тайланг яаралтай горимоор хэлэлцсэн. Гэвч Н.Номтойбаяр чуулганы танхимд үзэгдээгүй.

Ард түмний элч төлөөлөгчийн хувьд дуугарах, хөндөх сэдвүүд ингэж өрнөсөн ч Н.Номтойбаяр аг жиг орхисон нь өөрийгөө том улстөрч гэж санасных уу, эсвэл улстөржих цаг нь болоогүй юу гэдэг эргэлзээг дагуулсан.

Тэгвэл орон нутгийн сонгуулийн сурталчилгаат хугацаа эхлэх дөхсөн энэ өдөр Н.Номтойбаяр "амь орлоо".

Тэрбээр Төрийн ордонд мэдэгдэл хийв.

Ингэхдээ онц сэдэв хөндсөнгүй. "ЗГ зардлаа хэт нэмж байна. Бонд босгож, гадаадаас зээл авах асуудал л яриад байна. Энэ үр өгөөжөө өгөхгүй" гэхчлэн л дуугарсан байна.

2024 оны төсвийг хэдийнэ тодотгочихсон, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцээд баталчихсан, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээгүй энэ цаг үед Н.Номтойбаяр сэдвээ олсонгүй гэмээр. Гагцхүү орон нутгийн сонгуульд зориулж л ийн "гэгээн дүр"-ээ үзүүлэв гэлтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нарийн тооцоо судалгаа шинжилгээ дүгнэлт энэ хүнд байхгүй лдээ.

Зочин
Зочин

Эрхийн тэнэг

Зочин
Зочин

Хулгайчын үнэн царайг бичсэн бн

ИРГЭН
ИРГЭН

Хувийн эрх ашгийнхаа төлөө тэмцэгч,,,,,,

Зочин
Зочин

Номтойбаяраа наад эвслээ сайнд удирд, орон нутгийн сонгуульд ялалт байгуул. Иргэд орон нутгийн сонгуульд үндэсний эвслийг дэмжиж ялуулж байж хүчтэй сөрөг хүчинтэй болно шүү.

Иргэн
Иргэн

Өөрт нь хэрэггүй бол таг ш дээ

.зо
.зо

Эргүү урвагч банди данх, нүүрсний хулгайч амарбаясгалан 2 тоо дарлуулж доромжлуулж байхдаа таарсан үхэрнүүд

Zochin
Zochin

Ene ch ooriinhoo omchiig hamgaalah gej l gishuun bolson bha da medeelel d oir bhgui bol balrana shuu de

Зочин
Зочин

Номтойбаяр амь оров гэхээр нь ухаангүй сэхээнд байсан юмуу гэж бодлоо ш дээ?

Холбоотой мэдээ

Back to top button