Нийгэм мэдээ

Чингэлтэйн ухаалаг хогийн савны шийдэл нийслэлийг "цэмбийлгэнэ"

Нийслэлийн гэр хороолол болон орон сууц дундах задгай хогийн цэгүүд иргэдийн ая тухтай амьдрахад сөргөөр нөлөөлдөг томоохон хүчин зүйл юм. Багтаамж багатай сав, муудсан үнэр, золбин нохой хогийг хаа сайгүй тараах гээд ил цэгийн "зовлон" их.

Харин Чингэлтэй дүүрэгт хийсэн ухаалаг хогийн сав ил цэгийн асуудлыг шийднэ. Тодруулбал, тус дүүргийн гэр хороолол бүхий 21, орон сууц бүхий 18 хороо ухаалаг хогийн савтай болоод байна.

Орон сууцны хороолол дунд 18 метр квадрат талбайд байршуулсан хог хүлээн авах сав нь чипээр онгойно. Оршин суугчид өөрсдийн чипээрээ онгойлгож хогийн хийхэд газрын гүнд суулгасан хоёр тонн саванд хураагдана. Улмаар хог дүүрэхэд ил хэсэг түгжигдэж, мэдээлэл нь хороо болон хогийн компанид очно.

Хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээ хийхгүйгээр удаан хугацаанд ашиглах боломжтой энэ шийдлийг 120 цэгт байршуулахад хотын төвийн хогны асуудал ухаалгаар шийдэгдэнэ гэж дүүргийн засаг дарга Б.Мөнхбат онцолсон юм.

Харин 21 дүгээр хороонд байршуулсан ухаалаг савны бункер нь газар дээр байрлана. Учир нь гэр хорооллын хог хаягдлаас гал түймэр гарах магадлалтай учир ийн шийдвэрлэсэн бөгөөд хогийн машин бункерийг өргөгчөөр ачиж, хоосон савыг байршуулна. Мөн хальтаргаа гулгаатай үед машин очиход эрсдэлгүй байхаар тооцож нам дор газар уг байгууламжийг барьжээ.

Хог хаягдлаас гарах үнэрийг гадагш орчинд нэвтрүүлдэггүй, дүүрсэн тохиолдолд дүүргийн Тохижилт үйлчилгээний компани руу мэдээлэл очиж, хогийг тэр дор нь тээвэрлэх боломжтой гэх мэт ухаалаг хогийн сав олон давуу талтай. Чингэлтэй дүүргээс цаашид үе шаттайгаар хороолол, хотхон болгонд ухаалаг хогийн савыг байршуулахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн хотуудад өргөнөөр ашигладаг хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг ч зэрэгцүүлэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

газрын байршил, ачих буулгах нөхцөл, хальтиргаа гулгаанаас болоод оршиг суугчдаас хэт хол байршуулбал манай гарууд хогоо энд тэнд хаяад бүр балаг болох талтай шүү

Зочин
Зочин

Ухаалаг хогийн сав хийж мөнгө битгий цуслаад бай луйварчид аа!

Ичдэггүй худалч вэ?
Ичдэггүй худалч вэ?

яаж ингэж худал ярьдаг байнаа? хаана тийм ухаалаг шийдэл хэрэгжээд байна? бүгд мэдээгүй өнгөрнө гэж байх уу?

Зочин
Зочин

Хогоо ялгаж сургах .

Холбоотой мэдээ

Back to top button