НИЙГЭМ

Багш нар эцэг эх, сурагчдаас бэлэг авах нь хууль зөрчсөн үйлдэл үү

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийг багш нарын өдөр болгон зарладаг. Энэ хүрээнд олон улсын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах, боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэх зэрэг цогц арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.

Баярын эдгээр өдрүүдэд багш нарт эцэг эхчүүд, хүүхдүүд бэлэг өгдөг. Энэ нь зарим шүүмжлэлийг дагуулдаг. Мэдээж олон талтай.

Тухайлбал, ангийн хүүхдүүд эсвэл эцэг эхчүүд өөрсдийн сайн дураар нэгдэж бэлэг өгдөг. Энэ тохиолдолд багш татгалзаж болох ч шавь нарынх нь болоод тэдний аав, ээжийн сэтгэл учир авахгүй байх боломж бага.

Нөгөө талд анги нийтээр зохион байгуулж буй энэ төрлийн үйл ажиллагаанд хүүхдээ орхигдуулахгүй, бусад эцэг эхээс дутахгүй гэх байдлаар хандаж оролцох тохиолдол ч бий. Мөн цэвэр багшийн хандлага, ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд бэлэг өгөх тохиолдол гардаг нь нууц биш.

Үүнийг хуулийн хүрээнд авч үзвэл Боловсролын ерөнхий хуульд зааснаар багш дараах үүрэгтэй бөгөөд сурагч болон эцэг эхээс бэлэг, эд зүйл авахгүй байх үүрэг хүлээдэггүй байна.

Багш дараах үүрэгтэй

  • суралцагчид тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулгыг чанартай, бүрэн эзэмшүүлэх;
  • суралцагчийн ялгаатай хэрэгцээ, сурлагын түвшинг харгалзан сургалтыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, чиглүүлэх;
  • суралцагчийн чадамжийг бодитой үнэлэх, тэдний авьяас, хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг судлан суралцахуйг дэмжих;
  • суралцагчийн төлөвшил, хувийн зан чанарыг судлах, сонирхол, сайн тал, авьяас, чадварыг илрүүлэх, хөгжүүлэн дэмжих;
  • суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх;
  • хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;
  • багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх;
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • сургалтад цахим технологи, хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах арга зүйд суралцах, цахим сургалт, контент бүтээх, сургалтын нээлттэй нөөц материал болон бусад цахим системийг ашиглах;
  • ажлын байранд болон бусад хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлэн, өөрийгөө хөгжүүлж, бусадтай хамтран ажиллах, бусдыг хүндэтгэх;
  • суралцагчийн эрхийг зөрчих болон сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, багш, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх;
  • байгууллагын үйл ажиллагаанд оролцох, байгууллагын өөрийн удирдлага, бусад багш, ажилтан, суралцагчийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжин туслах;
  • улс төрөөс ангид байж, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх;
  • холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд сахин мөрдөх;
  • суралцагч болон сургалтын мэдээллийг цахим мэдээллийн санд хугацаанд нь бүртгэх, тайлагнах;
  • ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах, үр дүнд үндэслэн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах, зөвлөн туслах

Харин төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хуульд мөн тодорхой зааж өгөөгүй бөгөөд хамаатуулж болох нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг нэг л заалт байна.

Тодруулбал төрийн албаны зарчимд

  • ард түмэнд үйлчлэх;
  • мэргэшсэн, тогтвортой байх;
  • Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:
  • улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;
  • Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;
  • төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;
  • ил тод байх;
  • ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
  • захирах, захирагдах ёсыг баримтлах гэж тусгажээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
61 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Олон хүний нялх энхрий үрсийг сургаж хүмүүжүүлж байгаа ажилд нь талархаад жаахан бэлэг дурсгал өгөхөд яахав. мэдээж машин тэрэг, уул уурхай, байр хаус өгөв гэж. Багш нарыг баярлуулах нь зүйтэй. Хаана ч байдаг ёс.

Зочин
Зочин
Reply to  зочин

Засс

Туяа
Туяа
Reply to  Зочин

Өгөх нь зөв. Бас эмч нартаа өгөх нь зөвшүү.

Зочин
Зочин

өлөндөө ч биш л дээ, систем маань тийм юм.баяр боллоо гээд таван төгрөг нийлүүлээд багшаа баярлуулахад юун болохгүй гэж сэтгэлийн өглөг болохоос тэтгэж байгаа юм биш. шүүмжилж байгаа нөхдүүд өөрсдөө бэлэг сэлт авдаг л гарууд байгаа, багш гэхээр болохоо байгаад байгаа юм уу, багшаа дээдлэх нь эрхэм шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрсдөө тийм ч юм авна ийм ч юм авахгүй гэх, бас мөнгө өгөөгүй шавь нараа ялгах бол ёс зүйгүй үзэгдэл шүү. Тийм багш нар байгаа болоод энэ сэдвийг хөндөж. Тэрнээс бус боломж бололцоотой нь өөрсдөө бэлэг өгөх хамаагүй. Голдог, дарамталдаг, ялгаварладаг гэж байгаа нь үнэхээр ёс зүйгүй асуудал шүү. Багш ачаалал их байгаа нь ч үнэн. Гэхдээ шавь нараа ялгаж харьцах бол үнэхээр багш байх эсэх тал дээр нь хүртэл ярих асуудал.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Ulun bolood l avch baigaa sh dee

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
Reply to  Zochin

Өлөн хүн л иим тэнэг юм ярьдаг..Хөөрхии багш нар шавь нарынхаа өгсн сэтгэлиин бэлэгииг авсаны төлөө ингэж адлуулах гж..Тэр авлигач троллуудаа блохоор юүч хэлж чадахгүй өлөн шаарнууд бс бх юма..түй чёрт

Зочин
Зочин

хүүхдүүд өгч авч хүн баярлуулж сурахад юун буруу байх вэ

хүннү
хүннү

Хүүгийнхээ багшид бэлэг өгсөн. Яагаад болохгүй гэж. Бэлгийг хахууль гэж үзэж болохгүй. Тэр бүү хэл, хамт хоол идэж шоудаж ч болно ш дээ.

Зочин
Зочин

Bagshaa bayrlaa bayriin mend geed zezeg nabor ogohod Yun buruu gej setgeliin ymaa tvvnees og gesen bish hvvhded maan a zaasan bagshid ym ognvv bainuu hubi hvnii asuudal shvv dee

Зочин
Зочин

Одоо 153 Р сургууль фонд 60000 заавал өг гээд 2 улирал гэж авч бна.фонд бол улирал сард нь өгч бно доо .гэхэд чинь грүп дээр хүшхдийн нэр бичээ л нэхээд бна.Багш баярын мөнгө.номны мөнгө фондны мөнгө гм ..арай л бна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүхдийн нэр бичээд групп дээрээ мөнгөө өгөөч гээд нэхээд байдаг дээрээс нь сар бүр цэвэрлэгээний мөнгө гэж авч байна сургууль цэвэрлэгч баихгүи байдаг юм уу? Бас хичээл орох бүрд хүүхэд бүрээс хичнээн тэчнээн заах аргын хэрэгслээ авахуулж байна.

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

жаахан дурсгалын зүйлс гарын бэлэг өгч яагаад болохгүй гэж. Томчууд өөрсдөө сая саяар авилга авч тэрбум тэрбумаар нь иддэг ш тэ

Зочин
Зочин

Нийлж л өгөх нь зүйтэй. Тэгэхгүй болохоор багш бүрт бэлэг өгөхөөр үнэхээр асууда-л. Цэцэрлэг хүртэл том асууда-л. Яагаад гэвэл 2 багштай. Цомхон хэдэн төгрөгөөр нийлээд багш нараа баярлуулж яагаад болохгүй байх вэ. Харин баяр болгоноор бол бас хэцүү. Зөвхөн нэрэмжит баяраар нь л.

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч

Хэцүүшдэа,1 айлын 3 хүүхэд 15-20.0 гэхээр 45-60.0 төгрөг татуулж бн. Дуртай нь юу дуртайгаа өгнө биз! Бусдыгаа хүчээр чирэх нь хэцүү. Тэгээд ч ажлаа хийгээд цалингаа аваад явж бга хүмүүст баяр гэж 500.0- 1 сая гаран төгрөг өгөх шаардлагагүй.

bbb
bbb

Manaih 3 huuhedtei 10 10k angi tus bur etseg ehchuud sanalaaraa tsugluulj dursgaliin zuil beleglej bayarluullaa.
Ene bl baih l zuil shvv dee . arhi dars uuhaaraa 30 baitugai heden zuugaar l urj tsatsaad nargitsgaadag humuus shdee.

Bagsh nar ihenh tsagaa surguuli surgalt seminar gj unguruuleed ar geriinh n amidral orhigddog sanagddag shvv . bas l hunii hani ur huuhduud n honogtoo tsaraig n harhaar changa shv de. Jildee gants 2 udaa bayarluulhad yah we huurhii

Зочин
Зочин

Хээл хахууль өгөх анхны А үсгийг зааж сургаж байгаа анхны хэлбэр гэж миний хувьд үздэг

Зочинzochinзочин
Зочинzochinзочин

Нэг хэсэг эцэг эхчүүд далдагнадаг.бага зэрэг бно.их хураагаад өг гэж шаарддаг нууц биш.Ангийн грүпп нэртэй юмыг эзэгнэнхэн төрсөн хүмүүс өөрсдийгөө мэддэггүй тэнэг залуучууд бдаг.

Зочин
Зочин

Юун сүртэй юм.Жаахан гарын бэлэг дурсгал өгөө л биз.Том хээл хахуулиа л ярь

Зочин
Зочин

Эцэг эхийн зөвлөл гэдэг юмыг журамлаж хариуцлага тооцдог болгомоор бна.дэндэж бна.өөрийгөө дарга гэнээ

Zochin
Zochin

Авилгал хээл хахуул хавтгайрсан ухамсар муутай иргэдтэй улсад л хүүхдүүдээс мөнгө цуглуулж бэлэг өгдөг шиг санагддаг.Бүр эцэг эх нь өөрсдөө санал гаргаад өгнө гээч.Хүүхэддээ бага наснаас нь ийм зүйл үзүүлж сургачихаад өөрсдөө ард нь хээл хахуул хавтгайрсан нийгэм хэмээн зүхэн амьдрах эцэг эхчүүд.Иймэрхүү жижиг гэлтгүй зүйлсээс эхэлж өгдөг ч үгүй авдаг ч үгүй ёс суртхуунтай болж хэвшиж байж л авилгал буурах бх да

Хэн
Хэн

Тийм өлөн юмнууд юугаа хийж багшилдаг байнаа

Suragch
Suragch
Reply to  Хэн

Tand hen bichig useg zaaj ogloo ta ch bas bagshda beleg ogdog l baisan bailgu

Зочин
Зочин
Reply to  Хэн

Угаасаа цалин бага, цаашлаад илүү орлого олох дургүй хүн гэж юу байлаа

Zochin
Zochin

Yzver yzeh .45000 tug.zugaalga gej bas 45000 tug huraamj avah yum. Ene baih yostoi zuil uu.

Zochin
Zochin

Unuudur gehed l huuhdiin angid bagsh nar ni ereesuu uursduu hicheelee zaagaagui heden hed dugeer angiin ch yum huuhduud angud ni baigaad baisan baina buten 5 tsag

Loool
Loool
Reply to  Zochin

10 jild bhd suragch bagsh gj jildee 1 udur hicheel ordog shvv.

Zochin
Zochin

Нобар цэцэг мэтийг бол авдаг дөө. Өөрөө ч бусдад бэлэг өгөх дуртай. Ялангуяа өөрийн гараар хийсэн уран бүтээл, саван, дикор урлал мэтсийг за тэгээд л өгөх юмаа олж ядаад л явж бдаг хүн дээ. Кк би багш хүн...Жил бүр шинэ жилээр ангийн 50 хүүхдүүдэд нэг нь 15 аас 20 оод мянгын бэлэг өгдөг болоод удаж бна. Энэ үйдэл маань хүүхдүүдэд нөлөөлчхөж. Хичээл заадаг бүх багш нартаа үзэг чихэр өгсөн бдаг шүү. Би өвчтэй бгаад мэдсэнгүй. Энэ ХОРВОО ӨГӨӨ АВААТАЙ ХОРВОО. ӨГӨХ НЬ ӨӨРӨӨ АЗ ЖАРГАЛ. ХҮНД БЭЛЭГ ӨГСНИЙ дараа өөрөө нэг л жаргалтай яваад бдаг. Сэтгэлээсээ гаргасан үйлдэл ч гэсэн бэлэг. ХАМГИЙН ГОЛ НЬ: хэт үнэтэй юм өгч хэрэггүй.

уншигч
уншигч

Энэ асуудалд хязгаар тогтоохгүй бол бүр даварцгааж эхэллээ дээ. Ялангуяа төрийн мэдлийн сургуулийн багш нар арай л болсон байна.

Зочин
Зочин

Дээрээс нь цэцэрлэг, 5 ангиа , ахлах ангиа төгсөөд багш нарт эцэг эхчүүд мөнгө хурааж өгдөг нь олон хүүхэдтэй ганц бие хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар хууль байхгүй юу энэ нь хүүхдийн дүнд нөлөөлнө багшийг эрх ашгийн үүднээс харахгүй гэж би бодохгүй байна. Энэ нь хуультай хэрхэн нийцэж байна вэ

Зочин
Зочин

Багш нар баяр болгоноор хүүхэд, эцэг эхээс бэлэг аваад сурчихсан, авах ёстой мэт боддог. Үүнийг болиулах хэрэгтэй. Өөрийн хуульд заасан ажлаа хийж байгаа. Үүний төлөө цалин авч байгаа.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Харин тхх.Үндсэн ажлаа хийсний төлөө асран хамгаалагч нараас цэцэг ч авах ёсгүй.Ихэнх асран хамгаалагч нар үүнтэй санал нэгдэхгүй бгаа нь тэр хирээр авилга авах үзэгдэл Монголд өндөр гэж үзэж болохоор бна да.Иймээс манай улс дэлхийн авилгалын жагсаалтад байнга дээгүүрт орж авилгалын индекс буурахгүй бгаа юм да

Зочин
Зочин

Bagshnart beleg oghod yuun buruu baina vee

Zochin
Zochin

Bagsh nar ni uursduu l avahaas tatgalzchih heregtei shdee uursduu yos zuitei avahgui baival bolno sh dee bagsh uuruu avaad baigaa bolohoor l angiil eceg ehiin zuvlul gej heden humuus busdig uruu tataj uguh geed baidag uuniig zogsooh ni bagshaas uursduus ni l hamaarna uluntuu l avaad bdag

Loool
Loool
Reply to  Zochin

???????? jildee 1udaa 10tsaas halaasnaas chni garhad amidral chni sanhvvgiin hymrald orood ideh hoolgui hetsuudeed bnuu?????????????
Vhsennn gants piwo nii l mungu shdee. Svrjin humuus ih yumaa s#a

Зочин
Зочин

Өгөхгүй бол хүүхдийг чинь алаг үзэж, муу муухай үгээр хатгаад бвл хэнд ч хэцүү ш дээ. Тэгээд л өгдөг дөө

Зочин
Зочин

эцэг эхийн зөвлөл гээд пиздаанууд хүүхэд нь муу сурдаг болохоор багшид тал засаж эцэг эхчүүдийг шордож бэлэг авч өгдөг.

Зочин
Зочин

Манайх гэхэд 4 хүүхэдтэй өрх толгойлсон тэгэхэд хүүхэд болгоноос цэцэрлэг сургууль хамаарахгүй 20-25 г нэг хүүхдээс авч байна. Зарим нэгнийхээ амьдралын боломж бололцоог огт харахгүй байна. Хэлэхээр нэр хүнд унаглаа гж байна. Энэ нь эцэг эхийн зөвлөлийн зарим эцэг эхэд тэдний хүүхдэд ашиг нөлөөтэй байна. Мөнгөний боломжгүйг нь багш нь эцэг нхчүүд нийтээрээ гадуурхах хандлагатай байна. Энэ нь тухайн хүүхдийн дүн цаашлаад сэтгэлзүйд нөлөөлж гадуурхагдаж байна. Ер нь тэгээд ажлаа хийх ёстойгоо цалин авч байж багш нарын баяр март 9сарын 1 болгонд бэлэг нэрийн доор ихдээ 1000000к авах ёстойг хэлээд өгөөч

Зочин
Зочин

Бас багш нарын баяраар багш хичээл орохгүй ахлах ангийн хүүхдүүдээ оруулдаг хуулиа гаргаад өгөөч

Иргэн
Иргэн

Багш өөрөө мэрэгжлийнхээ дагуу ажиллаж цалин хөлсөө авч үүргээ биелүүлэн ажиллаж байгаа тул шан харамж харах нь зохисгүй.Үүнийг зохион байгуулагч долдой нь эцэг эхийн зөвлөл.нэг айлын 2-3 хүүхэд нэг ангид суралцдаг тэдэнд бас дарамт болно....

Зочин
Зочин

Хэмжээний хязгаар тогтоо. Эцэг эхийн төлөөлөлтэй нийлж багш нар фондны мөнгө гэж их л бэлэг авдаг.

Зочин
Зочин

Sain bnuuu neg ym asuuuyaaa....oron nutgiin songuulid bagsh nar namaaaas ner dewshix n zowvvv

Эрэмгий
Эрэмгий

Хууль зөрчөөд сүйд болох уу. Монгол хүмүүний багшийг дээдлэн хүндлэх ёсыг уламжилж л байгаа хэрэг. Нэг их сүржигнэлгүй л тэмдэглээд багш нараа баярлуулчихвал боллоо л доо.

Oogii
Oogii

Авилгаа янзалж чадахгүй байж багшийг ярих хэрэггүй ээ сэтгэлийн бэлэг хэнч өгнө багш хүн авах эрхтэй

Зочин
Зочин

Өгсөн бэлэг нь хямд байна гээд бэлэг өгсөн ангийн төлөөлөл хүүхдийн нүүр лүү шидсэнасуудал гарсан.

Эрдэнэ
Эрдэнэ

Зсссс 44 их наядаа яричих

Зочин
Зочин

Чин сэтгэлийн хүндэтгэлийн бэлэг болохоос авилга биш. Багш гэдэг эрхэм хүндтэй хүмүүсээ баярлуулахад юу нь буруу бга юм бэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Би охиныхоо багшид баярласан сэтгэлээ илэрхийлж бэлэн өгнө

Suragch
Suragch

Yagaad belg ofch bolohgu huuli bus gej?? Bagsh nariin bayr bolj bhad bagshda beleg ogohgu bval muuhai shd. Ene olon entr ged bga humuus ni yg bagshda durgu bhlda. Esvl ene eej aav nar ni aataarhad bga mu btii bagshiig doromjil bagsh bol ta heded ym zaaj ogch bga achtan. Bi ch bas bagshda beleg ogdog suragch shu. Bagsh chin chamd/tand sain suraad mundag hun boloosoi gesendee l ym zaaj ogch bga. Ter achiig ni hariulahgui bol bagshaar yah ym be

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

ЭРДЭМ НОМ ЗАА АН БАГШДАА БЭЛЭГ ӨГЛӨӨ ГЭЭД ГЭМТ ХЭРЭГ БОЛЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТЭРБУМААР НЬ ХАРУУЛЬ ӨГЧ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГАА БИШ. ДЭЭР СУУЖ БАЙГАА ХЭДИЫНХЭЭ Л ЁС СУРТХУУНЫГ ЯРИЛЦЧИХ.

Иргэн
Иргэн

Багшид бэлэг битгий өг. Авахгүй байх нь өгсөн хүнээ ч өөрийгээ ч эвгүй байдалд оруулдаг. Чин сэтгэлийн бэлэг гэж байдаг

Зочин
Зочин

Ганц сарнай өгөхөд юу нь буруу байна,тэгээд ч өгөх нь өгч,болих нь боломж л байгаа ш дээ.Ер нь багш биш эцэг,эхчүүд өөрсдөө дэгмаантдаг шүү

Зочин
Зочин

Сайн дураараа өгч болно. Харин манай хүүхдийн ангийн багш 2 хүүхэд нийлээд хичээл ордог 1 багшдаа бэлэг өг гэсэн нь зүйд үл нийцнэ. Социализмын үед ч ингэж тулгадаггүй байлаа. Жич: Ангийн багшид эцэг эхчүүд мөнгөө нийлүүлээд бэлгийг нь өгч бгаа болно.

Зочин
Зочин

Авч болохгүй гэсэн хуультай юм бол. Хуулиандаа байгаа баяруудыг нь цуцалчихаач тэгээд л болоо юм бишүү

Зочин
Зочин

Цэцэрлэгийн багш нар гэж ёстой дүүрчихсэн юмнууд бас бдг шүү..баяр болгоноор бэлэг авдаг..хүсэл сонирхолд нь тохируулдаг өөрийнх нь баруун гарын 2-3 эцэг эх бх..тэд нар нь хураах мөнгөний тоог тогтооно. Бас арай л ялзарчихсан. Хүүхдэд заасан юм бхгүй өдөржин номхон команд өгөөд суулгачихдаг тгсн бж ич хгүй багш ч гэх шиг ..нэгэн бодлын өрөвдөлтэй шүү

Зочин
Зочин

Цагаан сараар бас золгонооо кккк хүүхэд бүр дор хаяж 10к ...

Зочин
Зочин

Анги бүрд хүүхдүүдийг багшийг хүнд байдалд оруулдаг хүмүүжил ёс зүйгүү эцэг эхчүүд байдаг.хүчээр тулгаж мөнгөн дүн зааж эцэг эх асран хамгаалагчидаас өгөхийг шаардаж ..багшид бэлэг авж өгдөг..өгөөгүй хүүхдүүдийн нэрийг бичиж өгсөнийг нь бас нэрийг нь бичиж бэлэглэх ч байдаг юмуу тиймэрхүү зүйл ажиглагддаг.түүнийгээ л больчих.

Зочин
Зочин

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж шавь нар нь бас л ийм болно доо амьдралын боломжгүй олон айл бий дээ авилга хээл хахуулын анхны хэлбэр.

Зочин
Зочин

Нэгдсэн журмаар мөнгө хурааж авч багшид алтан ээмэг бөгж зурагт авч өгч байгааг хэлж байгаа байх.Би ч ажилтангуудаасаа мөнгө хураагаад над алтан ээмэг бөгж или бэлэн мөнгө бэлгэнд өг гээд байвал өлөн л гэхээс өөр юу гэхэв

Зочин
Зочин

Багш хүн ачтай мэргэжил Баярлаж талархах сэтгэлээр бэлэг өгч болно өгөхгүй ч байж болно Гэрдээ өчихөөд араас нь ингээд гоншигноод муулаад байдаг хүмүүсийг ойлгохгүй бна

Они
Они

Баярласнаа илэрхийлээд хэн ч хэнд ч бэлэг өгөх нь хууль зорчих үйлдэл болохгүй л болов уу балай юм нийтлэх юм

Холбоотой мэдээ

Back to top button