Гадаад мэдээДЭЛХИЙ

Хезболла буулт хийж байна

Ливан дахь Хезболла бүлэг гал зогсоох нөхцөлөөсөө Газын зурвасын дайныг зогсоож, Израил цэргээ татах гэх хэсгийг татсан байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Газын зурвасын дайн эхлэх үед Хезболла бүлэг Израил руу гал нээж, зөвхөн дайныг дуусган Израил цэргээ тогтоосон тохиолдолд байлдааныг зогсооно гэж мэдэгдсээр ирсэн.

Тэгвэл одоо ийнхүү буулт хийж, нөхцөлөө өөрчлөв. Хезболлагийн дэд удирдагч Наим Кассем мягмар гарагт /2024.10.08/ телевизээр үг хэлэхдээ Парламентын спикер, тус бүлгийн холбоотон Наби Берригийн санаачилсан ямар нэгэн нөхцөлгүй гал зогсоох хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Хезболлагийн удирдагч Хассан Насралла Израилын агаарын цохилтод амь үрэгдсэний дараа Кассем удирдах эрх мэдлийг авсан.

Кассем мэдэгдэл хийхдээ “Бид гал зогсоохоор Берригийн явуулж буй улс төрийн үйл ажиллагааг дэмжиж байна. Гэхдээ дайсан дайныг үргэлжлүүлбэл байлдааны талбар үүнийг шийдэг” хэмээжээ. Гэхдээ Хамас бүлэг болон Палестины ард түмний Израилыг эсрэг хийж буй дайнд нь тэднийг дэмжсээр байх болно гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 9, 2024 14:57

Хезболла бууж өгөх нь зүйтэй, Путины хатгаасаар ш�##� дэмий дайн өдүүлж байж өөрсдөө сүйрлээ ш дээ !!!

Ганбат
Ганбат
10 сар 9, 2024 22:44

П�##�естин хэзээ тусгаар улс болох вэ?

Холбоотой мэдээ

Back to top button