Энтертайнмент
Женнигийн “Mantra” дуу 47 улсын чартыг тэргүүлж байна
Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын хамгийн алдарт "Blackpink"-ийн гишүүн Женни өөрийн соло уран бүтээлээрээ эргэн ирэлт хийсэн билээ. Тэрбээр “Mantra” дуугаа Дэлхий нийтэд цацсанаас хойш 47 улсын iTunes-ийн чартуудыг тэргүүлж байна.
Уг дуу гарсныхаа дараа Сингапур, Бразил, Филиппин зэрэг улсын iTunes-ийн шилдэг дууны жагсаалтад 1-р байр эзэлснээс гадна АНУ-ын iTunes чартыг тэргүүлжээ. Ингэснээр Женни АНУ-ын iTunes-ийг тэргүүлсэн анхны эмэгтэй К-поп дуучин болоод байна.
Түүний дууны клип YouTube дээр шуугиан тарьж, хоёр өдрийн дотор 30 сая гаруй хандалт авсан. Энэ нь Сингапурт тренд болж буй хөгжмийн видеоны платформын жагсаалтын тэргүүн байрыг эзэллээ.
М.АГАР











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.