Нийгэм мэдээ

Хэт их стресстэй залуучууд тархины цус харвалтад өртөж байна

Дэлхий нийтээр жилд 17 сая хүн тархины цус харваж байгаа бөгөөд зургаан секунд тутамд нэг хүн харвадаг гэсэн судалгаа байдаг юм байна. Харин Монгол Улсад тархины цус харвалт жилээс жилд нэмэгдэж ДЭМБ-аас гаргасан харвалтын тархалт өндөр орны тоонд багтаад байгаа ажээ. 

Ингээд тархины цус харвалт өвчний талаарх мэдээллийг хүргэж байна.

Харвалтын хамгийн гол шалтгаан нь цусны даралт ихэссэнээс үүддэг. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлдөг. Сүүлийн үед залуу хүмүүс харвах тохиолдол их гарах болсон. Энэ нь залуучууд хэт их стресстэж, нойр муутай явсан,  архи, тамхи ихээр хэрэглэсэн, буруу хооллолт нэн ялангуяа давсны хэтрүүлэн хэрэглэлт зэрэг амьдралын буруу дадал хэвшилтэй холбоотой байна. 

Мөн тархины даралт харваж байгаа залуусын дийлэнх нь хэт таргалалттай, чихрийн шижин өвчтэй байх болжээ. Хэт их стресстэж, нойргүй удаан явснаар мэдрэлийн систем амарч чаддаггүй. Ингэснээр бие организмд сөрөг нөлөөлөл үзүүлж, харвалт өгөхөд шууд биш ч нэг эрсдэлт хүчин зүйл болж байдаг. Гэхдээ шууд даралт харвана гэж ойлгож болохгүй. Ямар ч хүн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөх таагүй мэдээлэл сонсохоор биед байгаа даралт ихэсгэдэг бодисууд нь ялгардаг. Тухайн хүний даралт өндөр, багаас шалтгаална гэсэн үг. Хөгшин, залуу гэлтгүй өндөр даралттай хүнд цочмог мэдээлэл сонсговол харвалт өгдөг. Мөн хэт их стресстэй ажилладаг хүнд таагүй зүйл сонсговол даралт харвах эрсдэл өндөр байдаг. Бас өөр нэгэн шалтгаан нь цусан дахь сахарын хэмжээ өндөр байхаар цус өтгөрнө. Цус өтгөрөхөөр хөл, гар, бөөр, нүдний торлогийн судсуудад өөрчлөлт бий болдог. Судас нарийсч, бөглөрөл үүсээд ирэхээр тархины цус харвалт гэдэг зүйл бий болдог байна.

Эх сурвалж: Mayo Clinic

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАШИН УНАХАА БОЛЬВОЛ СТРЕСС БАГСАНА ШҮҮ. ХААЯА Ч ГЭСЭН АЛХАЖ БАЙ. ХҮН 2 ЦАГ АЛХВАЛ МАШ САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ.

Холбоотой мэдээ

Back to top button