Бан Ги Мүнд "Чингис хаан" одон хүртээх болсон үндэслэл юу вэ

Энэ жил "Чингис хаан" одонг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд олгохоор болсон талаар ЕТГ-аас дөнгөж сая мэдээллээ.
Хөдөлмөрийн баатар, зохиолч Чинагийн Галсанд тус одонг хүртээх магадлал хамгийн ихээр яригдаж байв. 2022 онд монгол судлаач Жэк Уэтэрфорд "Чингис хаан" одон хүртсэн нь, гадаад хүнийг тус одонгоор шагнасан анхны удаа болж байв.
Харин Бан Ги Мүний Монгол Улсад оруулсан хувь нэмэр, хөдөлмөр үйлсийг хэрхэн тооцож үнэлсэн нь анхаарал татаж байна.
ЕТГ-ын дарга Г.Занданшатарын хувьд үүнийг "Бан Ги Мүн Гадаад хэргийн сайд байхдаа хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. 2009 онд айлчилж, бүх салбарт хөгжлийн гарааг тавьсан. Түүний санаачилсан "Ногоон хөгжлийн сан"-гаар дамжуулж, манай улсад 470 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулсан" зэргээр дурдан онцоллоо.
Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг сөхвөл, Бан Ги Мүн нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед ихээхэн хамтарч ажилласан хүн юм.
Тэрбээр УИХ-ын дарга байх үедээ Бан Ги Мүнийг хоёр удаа хүлээн авч уулзсан. Гол төвлөрсөн цэг нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" юм.
Хоёр удаа зохион байгуулагдсан энэ хэлэлцээг санаачилсан хүн нь Г.Занданшатар. Харин хамтран хэрэгжүүлсэн нь Бан Ги Мун, "Бан Ги Мун" сан, БНСУ-ын "Эва" эмэгтэйчүүдийн их сургууль, Стэнфордын их сургууль юм.
"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" нь алтайн салбар уулсыг дагаж нутагласан түүхэн онцлогтой Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, цаашид Монголд төвтэй, олон улсын бүлэг болгох амбиц бүхий санаачилга юм. Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсны хувиар Бан Ги Мүн дэмжиж, удаа бүрд оролцсон.
Тухайн үед хэвлэлээр "Бан Ги Мүн, Г.Занданшатар нарын хослол Ази, Номхон далайн бүсийг Дундад Ази, Ойрхи Дорнодтой Алтай язгуураар холбон нэгтгэх том алхмынхаа эхлэлийг гайхалтай тавилаа" гэж хүртэл бичиж байлаа.
Ямартай ч энэ жил "Чингис хаан" одонг Чинагийн Галсан биш Бан Ги Мүнд хүртээхээр болсон шийдвэрт Г.Занданшатар өөрөө дээрх үндэслэлийг дурдан онцолжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр хүн авилгын хэрэгт холбогдоод унасан биз дээ.
За мэдэхгүй
ЗА ТЭГЭЭЛ ӨГВӨЛ ӨГӨӨЛ БОЛИВОЛ БОЛИОЧ ЭНЭ ТӨМРӨӨР ХЭН ЯАХЫН ЧИНГИСИЙН ОДОН Ч ГЭХ ШИГ УДАХГҮЙ ТААНУУД ЭЛБЭГДОРЖИЙН ОДОНГ ГАРГАХ УУ?
teneg so uvgund durgui ch ZANDANSHATAR DARGAA bol mongolchuud demjine ee