Нийгэм мэдээ

Их хамба айлдвараа биелүүлэн ажиллаж байна

МБШТөв-Гандантэгчэнлин хийд, АШУҮИС уламжлалт шашин соёл, эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан нийгмийн сайн сайхны төлөө улс орныхоо онцлог давуу талыг шингээсэн сургалт, судалгаа үйлдвэрлэлийн технологийг дэлхийн бусад улс орнуудад таниулан сурталчлах үйлсэд хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, АШУҮИС-ийн ректор АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж нар тус хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамба лам энэ сарын эхнээр ШУТИС-ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцсан. Тодруулбал, ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцсон билээ.

Лхаарамба Д.Жавзандорж их хамбын сэнтийд ёслол төгөлдөр залагдсан 2023 оны 11 дүгээр сарын 18-нд айлдсан айлдвартаа " Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн тэргүүн их хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай, шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо.

Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалийг айлдахдаа "Бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлонг хүсэхгүй хэн бэ, бие болоод зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүн таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага эдгээрийг танин мэдсэн билэг ухаан, бусдын энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болж сайжрах ёстой шүү" гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцахад хэрэгтэй хэмээн Бурхан багш айлдсан.

Тиймээс бурхан багшийн сургаалийн уг шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүний олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая" хэмээж байв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button