Нийгэм мэдээ

"Найзыгаа хайрладаг сурагчдынхаа эерэг хандлагыг харуулахыг зорьсон"

Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй найзтайгаа бүжиглэсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын IV сургуулийн Б.Бадамгарав багштай 4В ангийнхан нийгмийн сүлжээнд олны талархлыг хүртэж байна.

Тус анги 36 сурагчтай. Энэ удаагийн урлагийн наадмын хөгжимт хөдөлгөөнт дасгал үзүүлбэрт сурагчдаа тэгш хамруулах, мөн найзыгаа хүндэлж, хайрлаж, тусладаг ангийхныхаа эерэг хандлагыг харуулах зорилгоор бүжгээ бэлдсэн гэж анги удирдсан багш нь хэллээ.

https://www.facebook.com/reel/432485542923517

Эдний анги урлагийн наадамд гуравдугаар байр эзэлжээ. Б.Бадамгарав ес дэх жилдээ багшилж байгаа гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button