АН-ын бүлгийн төлөөлөл Н.Өнөрцэцэгийн ар гэртэй уулзлаа

461-р ангид хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэртэй УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлж О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амгаланбаатар нарын гишүүд уулзлаа.
Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаан маргааш болно. Шүүхээс шүүх хуралдааныг хаалттай явуулна гэж мэдэгдээд буй.
Үүнтэй холбогдуулан Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж, ар гэр нь Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт хийж байгаа юм. Ар гэрийн хувьд урд шөнө хөшөөний дэргэд хоносон, өнөөдөр ч хонох төлөвтэй байна.
Н.Өнөрцэцэгийг таван хэрэгт холбогдуулж, анхан шатны шүүхээс ял оноосон. Давж заалдах шатны шүүх хуралдааныг нээлттэй хийх, эсвэл хөндлөнгийн ажиглагч суулгах, төрийн нууцтай холбоотой хэргийг тусгаарлан бусад хэргийг нээлттэй шүүх зэрэг хүсэлт шаардлагыг тавьсаар байсан ч хүлээж аваагүй билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ арай хэтэрлээ намын улсууд очиж уулзаж бдаг төр ард түмний эсрэг хорлон сүйтгэх ажил явуулсан.. дээр нь төрийн нууц материалтай өмхий хортой мах зарж бсан хятадуудын өмөөрч мах идэж ард түмэнийг хуурсан хариуд нь энэ махан толгойлсон улс төрчдийг дэмжин гаргасан ард түмэнийг хавдраар өвчилж үзүүлэхийг оролдсон гурван шаарыг эргэж бдаг эд нарыг юу гэж ойлгох вэ монгол улсын их хурлын гишүүн гэж узэх үү тусгай даалгавартай их хуралыхан гэж үзэх үү
Балайр шуналтай шантаажчин хүүхэн одоо болих хэрэгтэй. Ялаа эдлэх ёстой.
шүүх ажлаа л хийж байгаа шүү хэрэг хийсэн этгээд ялаа эдлэх ёстой
Эд очиж попрох хэрэг байна уу шүүхэд нөлөөлөх санаархал улс төрчид шүүхээс савраа тат малнууд минь очиж хуйвалдаж хулгай хийх гэж буй төсөвөө хар
ЭВИЙ ХӨӨРХИЙ ЭНЭ ЭМЭГТЭЙ ИЙНХҮҮ ТӨРИЙН МАШИНЫ ХҮРДЭНД ОРЖ МАХАН ТАТАШ БОЛЛОО ДОО ЯАМААР Ч ЮМ ЯАЦАН АМЬТАН ЮМ ЗҮГЭЭР БАЙХДАА ДАРАЛТ НЬ ҮРГЭЛЖ ӨНДӨР БАЙДАГ ЭНЭ ХҮҮХЭН ОДОО ӨЛСӨГЛӨН ЗАРЛАЧИХААД БҮҮР ХЭЦҮҮДНЭЭ ӨНӨРЦЭЦЭГ МААНЬ ХҮНД БАЙДАЛД ОРЧЛОО БУРУУ ЗӨВИЙГ НЬ МЭДЭХГҮЙ Ч ЭНЭ ХҮН ӨНГӨРЛӨӨ ХҮН ТАЛААС НЬ БОДОЖ ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ.ЯАДАГ Ч БАЙСАН АНХААРААЧ ХӨӨРХИЙ АР ГЭРИЙХЭН НЬ ЗАЛГУУЛААД ӨЛСӨГЛӨН ЗАРЛАВАЛ ЯАНАА БҮҮР БАЛРАНА ШҮҮ.ЭНЭ ГАНЦ ХУДАГТ ГАВЬЯАТ ХУУЛЬЧ БЯМБАА АГСАНЫГ ЗАЛГИСАН ГАЗАР ШҮҮ ХӨӨРХИЙ ӨНӨРӨӨД БОЛ АХДАНА.