Нийгэм мэдээ
ЦЕГ: СБД-т орон сууцанд хий цацсан гэх мэдээлэл ирсэн

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах орон сууцад үл мэдэгдэх хий цацсан тухай олон нийтийн хэрэгслээр тархаад буй.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024.11.14-ний өдрийн 13.40 цагийн орчимд “СБД-6 хороо нэгдүгээр байрны 3-р орцонд сонин үнэр үнэртээд амьсгалахад хэцүү байна гэх” дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас НОБГ—тай хамтран зориулалтын багажаар шалгахад ямар нэгэн химийн элемент гэх зүйл илрээгүй бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.