Нийгэм мэдээ

Согтуу жолоочийн буруугаас голд живж амь эрсэдсэн хэрэгт 1.6 жилийн тэнсэх ял оноожээ

Энэ оны гуравдугаар сарын 03-04-ныг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Дэлгэрмөрөн гол дээгүүр автомашин явсны улмаас мөс цөмөрч, нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, “Toyota Prius-20” загварын суудлын автомашиныг 37 настай эрэгтэй Б жолоодож явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэн зам мурийж улмаар Дэлгэрмөрөн гол руу орж хамт зорчиж явсан 45 настай М-ийн амийг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогджээ.

Тухайн хэрэгт хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт, цагдаагийн байгууллагаас хийсэн мөрдлөг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт "Амиа алдсан М-ийг усанд живсний улмаас нас барсан" гэдгийг нотолсон байна.

Тэрбээр энэ хэргээ хүлээн зөвшөөрсөн. Өгсөн мэдүүлэгтээ "Д гэх ахын гэрээс нэг шил архи авч гараад өөрийнхөө машиныг жолоодоод харих гээд явж байхдаа төөрөөд замаа алдчихсан байсан. Нэг мэдэхэд би нэвт норчихсон газар мөлхчихсөн явж байсан. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосондоо маш их харамсаж байна. …Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид өөрийн зүгээс тус дэм болоод явна…”хэмээжээ.

-Шүүхээс 1 жил 6 сарын хугацаанд тэнсэн харгалзах ял оноожээ-

Улмаар Улсын яллагчаас хэрэгт холбогдсон этгээдэд хоёр жилийн хугацаанд зорчих эрхийн хязгаартлалт тогтоох ялын саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаанд тэнсэн харгалзах ял оноосон байна.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

  1. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ҮХСЭН АЦААРАА САНАМСАР БОЛГООМЖГҮЙ БАЙДЫН САНААТАЙГААР УС РУУ ХИЙГЭЭД АЛЧИХСАН БАЙНА.МУУ АРХИЧИН БЫСДАГ ДАВРААСАН БАЙНА ЦААШДАА ТУС ДЭМ БОЛНО ГЭЖ ХУЦЖЭЭ ЭХНЭРИЙГ НЬ Л БАВНА БИЗ МУУ АРХИЧИН ХАЙРАН ХҮН ХӨӨРХИЙГ УСАНД ЖИВҮҮЛЖ АЛААД БАЙХДАА ЯАДЫН

Холбоотой мэдээ

Back to top button