Нийгэм мэдээ

"Боомоор өвчилсөн хоёр иргэний нэгийнх нь биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан"

Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт энэ сарын 05-ны өдөр удааширсан малыг төхөөрч, махыг нь чанаж идсэн хоёр иргэнээс боомын халдвар илэрч тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус иргэдийн биеийн байдал хэрхэж байгаа талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс тодруулахад "Боомын халдвараар өвчилсөн хоёр иргэний нэг нь биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан. Харин нөгөө нь хэвтэн эмчлүүлж байна. Манай эмнэлгийн зүгээс хаван бууруулах, антибиотик эмчилгээ үзүүлж байгаа" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button