Нийгэм мэдээ
Улсын Их Хурлын Тамгын газар ₮40 саяар тавилга авах тендер зарлажээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс 40 сая төгрөгөөр Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр байрны хоосон өрөөнүүдийг тавилгажуулах тухай тендер зарласан байна. Тодруулбал,
- гарын тавиур, толгой, хөл амраагчтай, түшлэг нь стандарт хэмжээтэй 160 градус хэвтдэг сандал -12 ширхэг
- олон улсын Е1 стандартыг хангасан материалтай. 3 хэсэгтэй, хаалга бүр тусдаа цоож бариултай, захын босоо хаалга нь хувцас өлгүүртэй, доороо гутлын тавиуртай шкаф -12 ширхэг
- Модон болон MDF материалтай эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. формальдегид бодис агуулаагүй, олон улсын Е1 стандартыг хангасан материалтай ширээ- 12 ширхэг гэх мэт таван нэр төрлийн бүтээгдэхүүн авах аж.

Тухайн тендерийг энэ сарын 08-ны өдөр зарласан бөгөөд материалыг 12 дугаар сарын 13-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Харин уг тендерийн нийт өртөг урсгал төсвөөс гарна хэмээн тусгасан байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямба нь хэтэрлээ. Наран туул захаас аваач.
126-г дагасан зардл дийлдэхгүй нь
Инээдэмтэй юм 40 хөн сая төг тэгээд бас тендер зарлана нэг айлын тавилга авах мөнгө ч үүнээс илүү ёстой хох маа