Улс төрийн мэдээ

Төрийн ордонд болох утааны сонсголд оролцох иргэдийг бүртгэнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 03, 04-ний өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцохыг урилаа.

Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 29-ний 17.00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ дээрх хугацааны дотор бичгээр ирүүлэх боломжтой. Ингэхдээ овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурж, цахим шуудангаар ирүүлж болно.

Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Түүнчлэн оролцогч албаны болон үндэсний хувцастай ирэхийг зөвлөлөө.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button