ЭДИЙН ЗАСАГ

2024 онд НДШ 749 тэрбумаар, татварын орлого 4.6 их наядаар өсжээ

Үндэсний статистикийн газраас гаргасан өнгөрсөн оны тайлан дүнгээс харвал 2024 онд Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн хоёр жилд өссөн байна.

2022 онд Нийгмийн даатгалын сангийн орлого 3529.6 тэрбум төгрөгт хүрсэн бол 2023 оны төгсгөлд энэ дүн 4317.8 тэрбумд хүрч, 2024 оны төгсгөл гэхэд 5573.5 тэрбум төгрөгт хүрч өссөн дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх жилийнхээсээ буюу 2023 оныхоос 1255.8 тэрбумаар өссөн байна.

Татварын нийт орлого 2024 онд 27.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд оны хоёрдугаар улиралын төгсгөлд 19.9 их наяд төгрөгт хүрээд байсан билээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр татварын орлого нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин Нийгмийн даатгалын шимтгэл өнгөрсөн оныхоос 19 хувиар өсөж 749 тэрбум төгрөг, Орлогын албан татвар 3.3 их наяд төгрөг буюу 58 хувиар, ААН-ийн орлогын албан татвар 2.5 их наядад хүрч өссөн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 21, 2025 15:28

Энх-Амг�##�ан сайдаа тэтгэвэрийн мөнгө жилээр оролдох хэрэггүй шүү �##�дагдлаа хулгайд �##�дсан мөнгөө олж аваад нөхөөрэй

Холбоотой мэдээ

Back to top button