Байгаль орчин

Туул голд тавьсан минжнүүдийг автомат камераар судалж байна

Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна.

Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд нийт 77 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа билээ. 2025 оны байдлаар Минж үржүүлэх, нутагшуулах төвд 41 бодгаль минж бойжиж байгаа бөгөөд Цаашид 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх улмаар өөрөө өсөж үржих боломжтой.

Уг ажлын хүрээнд байгальд суллан тавьсан минжний̆ нутагшилтын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгааг Нийслэлийн Байгаль орчны газраас ажиглалт судалгааг автомат камерын тусламжтайгаар гүйцэтгэж байгаа аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button