ОБЕГ: Баяраар галын болон мөсөнд цөмөрсөн дуудлага нэмэгддэг

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг,
Монгол Улсын Засгийн газрын 303, 78 дугаар тогтоол буюу “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг батлуулсан. Энэхүү удирдамжийг батлуулсан нь сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэн бүр “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон хэвшүүлэх зорилготой юм. Ингэж хэвшсэнээр иргэн бүр гал түймэр, гамшиг, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
Мөн иргэдийг цагаан сарын баяр ойртож байгаатай холбоотойгоор нийслэл, орон нутагт зорчихдаа гол нууруудын мөсөн дээгүүр зорчихгүй байх нь амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсгэхгүй. Энэ жилийн хувьд ихэнх нутгаар дулаавтар өвөлжсөн учир гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа. Баярын үеэр галын осол аваарын дуудлага нэмэгддэг тул иргэдийг ахуйн нөхцөлд галын аюулгүй байдалд анхаарахыг сануулж байна" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.