Нийгэм мэдээ

"Энэ жил төв замын зарим хэсгийг хааж, засна"

Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 35-41 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар зам хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр, "Дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл зам засварын ажил хийхээр төлөвлөж байна. Энэ жилийн хувьд төв замын зарим хэсгийг засварлана.

Тодруулбал, саппорогаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл, зүүн дөрвөн замаас офицеруудын ордон гэх мэт төв замын 80 хувийг нь засварлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил засварлагдаагүй үлдсэн хэдэн зам байгааг ч энэ жилдээ багтааж засварлана. Одоогоор бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн. Аль замыг хэдэн хоног хаах талаар ажил эхлэхээр тухай бүрд нь мэдээлнэ" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За Нянгийн бродюр ажиллагаа эхэлэх нь.

Зочин
Зочин

Хааж байж засахаас өөр арга байхгүй 1эгнээ бүгд суулт өгсөн

Зочин
Зочин

Нийтийн тээвэр явдаг замынхаа хонхойж довойсэн газруудыг нь засвал

Холбоотой мэдээ

Back to top button