НДШ-д дарлуулдаг 59 мянган иргэн л Монголд байна гэж үү

Хувь хүн болон аж ахуй нэгжүүдэд татварын дарамт их. Монголд өнөөдөр иргэн цалингаасаа ХХОАТ-т 10 хувь, НДШ-д ажилтан 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувь буюу нийт 34 хувийн татварыг цалингаасаа төлж буй.
Үндэсний статистикийн хорооноос дундаж цалинг 2 сая 200 мянган төгрөг байна хэмээн танилцуулсан. Энэ дүнгээр тооцож үзвэл та цалингаасаа сард НДШ-д 253 мянган төгрөг, ХХОАТ-т 194 мянган төгрөг төлөх бөгөөд үүн дээр ажил олгогчоос НДШ-д 275 мянган төгрөг төлдөг. Ингээд харвал иргэн сард татварт 447 мянган төгрөг тогтмол төлж гар дээр 1 сая 753 мянган төгрөг авна. Мөн үүний цаана ажил олгогчоос сар бүр төлж буй НДШ-тэй нийлээд иргэн 722 мянган төгрөг төсөвт төвлөрүүлдэг байна.
Ажил олгогч, иргэн хоёроос давхардуулан өндөр хувиар тооцож авдаг НДШ-ийг бууруулах санаачилгыг иргэн Б.Батбилэг санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 мянган хүнээс 59 мянган 048 хүн л гарын үсэг зурж, НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжжээ.
ХХОАТ-ыг 10 хувиас 1 хувь болгож бууруулахыг 100 мянган иргэн хэдийнэ дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд иргэд болон аж ахуй нэгжүүдэд хамгийн их ачаа дардаг НДШ-ийг бууруулах санал ийн унтаа байдалтай өнгөрөх нь. Иргэд өөрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оролцоогоо идэвхтэй байлгая. Өнөөдөр цалингаас төлөх татварын хувь хэмжээ бусад улс орнуудаас өндөр байгааг иргэн бүр шүүмжилдэг шигээ, оролцоог ч бас ийм хэмжээнд нэмэгдүүлэх шаардлага бий билээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах өргөдөлд гарын үсэг зурахаар бол ЭНД дарна уу
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.