Нийгэм мэдээ

Эхний гурван сард 324 хүн амины хэрэг гарчээ

2025 оны эхний гурван сарын хугацаанд Улсын хэмжээнд 14416 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 мянгаар буюу 44.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл гэмт хэргийн дийлэнх буюу 12311 нь хөнгөн, 2105 нь хүнд гэмт хэрэг эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хөнгөн гэмт хэрэг 43.5 хувиар өссөн бол хүнд гэмт хэрэг 50.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Тэгвэл хамгийн хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар зүйл заалтад хамаарах гэмт хэргийн тоон мэдээллийг аймаг, дүүргээр харьцуулан инфографик мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Улсын хэмжээнд 2025 оны эхний гурван сард Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 324 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 39.1 хувиар буюу 91-ээр нэмэгдсэн үзүүлэл аж.

Үүнээс хамгийн их буюу 57 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгджээ. Зүйл заалтыг тодруулбал,

  • 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах - 8-25 жил хүртэлх жилийн хорих
  • 10.2 дугаар зүйл. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах - 1-5 жил хүртэлх хорих
  • 10.3 дугаар зүйл. Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах - 2-8 жил хүртэлх хорих
  • 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх - 2-8 жил хүртэлх хорих
  • 10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах - зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох - нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2025 21:12

Цагдаагийн даргад арга хэмжээ тооцооч

Зочин
Зочин
4 сар 13, 2025 07:02
Reply to  Зочин

Цагдаагийн газар тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Хэсгийн цагдаа, хэв журмын цагдаа нар нь тайлан гаргаж өгч байна гээд бичиг цаастай зуур�##�даад, гадуур эргүүл хийх манатай байдаг. Мөн Нямбаатарын туша�##�аар энэ тэндгүй хамга�##��##�тад гараад, гол ажлаа хийдэггүй байх өө.кк.

Зочин
Зочин
4 сар 12, 2025 22:02
Reply to  Зочин

Чи чинь харин тэнэг гаруу

Зочин
Зочин
4 сар 12, 2025 22:54

88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin

Зочин
Зочин
4 сар 13, 2025 09:18

Zbgj Ямар өндөр аймаар тоо вэ? Ийм байхад Моглд амар тайван амьдарна гэдэг хэцүү юм даа

Зочин
Зочин
4 сар 13, 2025 10:48

Дайн самуунтай бгаа юм шиг өндөр тоо байх чинь юу вэ цочирдолоо

Зочин
Зочин
4 сар 13, 2025 22:16

Энэ чинь үнэн үү юу вэ? Дайн шиг!!!

Холбоотой мэдээ

Back to top button