"Машинд мөргүүлсэн 12 настай хүүгийн биеийн байдал хүнд байна"

Баянзүрх дүүрэгт 12 настай хүүхэд автомашинд мөргүүлсэн тухай асуудалд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хүү одоо ГССҮТ-д хүнд гэмтэлтэй эмчлүүлж байна. Би Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Хонхор орчим манай дүүрэгт хамаарна. Тэнд зам гарах гүүр хийе гэж олон удаа Нийслэлд хүсэлт тавьсан. Тэд улсын комисс хүлээж аваагүй учраас ажил хийж болохгүй байна гэж хариулдаг. Ажил хийх хүсэлгүй байгаа. Хийхгүй байсны төлөө хариуцлага тооцох тогтолцоо дутаад байна. Хийвэл бурууддаг гэж айгаад ажил хийхгүй байгаа юм.
Тэнд машинууд их хурдтай явж байна. Яагаад хурд сааруулагч тавьж болохгүй гэж. Хурд сааруулагч тавьсан бол ийм асуудал гарахгүй. Нийслэлийн удирдлагууд , хөдөлгөөн зохицуулалтын газар, онцгойлон анхаараасай. Үүнээс жишээ аваад маргааш гэхэд энэ ажлыг хийх хэрэгтэй. Нэг тохиолдож байна, дараа нь хэдэн тохиолдол гарах юм. Үүн дээр шуурхай ажиллах чухал" гэлээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Будаатай хуурганыхаа мөнгөөр гүүрэн гарц хийсэн бол ийм харамсалтай явдал болохгүй байлаа. Улаанбаатар-Налайхын замд нэн яаралтай гүүрэн гарц хийх хэрэгтэй, энэ хүүг гарцаар гарч явахад нь бараг л санаатай шахуу дайрсан юм шиг харагдсан, бичлэг дээр. Дайрсан жолоочийг хатуу шийтгэх хэрэгтэй.
Зөв. Хатуу шийтгэх хэрэгтэй