Дорноговь аймагт хүчтэй цасан шуурга болох тул малчдад сэрэмжлүүлэг хүргэж байна

Дорноговь аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орж, агаарын температур эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Өнөөдрийн мэдээгээр Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Мандах, Сайхандулаан, Өргөн сумын нутгаар цас орж, салхины дундаж хурд секундэд 12-17 метр хүрч цасан шуурга шуурч байгааг тэмдэглэжээ. Харин бусад нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.
Цаг агаарын тогтворгүй байдал өдрийн турш үргэлжлэх тул мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээллийг тогтмол авч ашиглах, малаа ойр бэлчээх, төөрч, осгохоос сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг аймгийн албаныхан анхааруулж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.