Нийгэм мэдээ

Сүүлийн 10 хоногт цахилгаан дугуйтай холбоотой 14 осол бүртгэгджээ

Сүүлийн арав хоногийн хугацаанд суррон болон скүүтертэй холбоотой 14 ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий.

Энэ бүхнийг харгалзан сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон юм. Хэрэв энэхүү журмыг зөрчвөл 400 мянган төгрөгөөр торгоно.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан байна.

Суррон эзэмшигчдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн. Түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ арван жилийн хүүхдүүдийн хувьд бие биеэ даган дуурайх, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс өөрийгөө болон бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
замын цагдаа Б
замын цагдаа Б

Цахилгаан дугуйг зөвхөн автомашины замаар явдаг болгоочээээ. Явган хүний зам, цэцэрлэгт хүрээнд унахыг хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин

Ene balai yumiig tsegtsleechee mashin zam yavgan zam orts garts haa saigui hun alchih geed

Холбоотой мэдээ

Back to top button