Байгаль орчин

Өвөрхангай аймгийн Хархорин суманд анх удаа “Цоохор ирвэс” үзэгджээ

Өвөрхангай аймгийн нутагт “Цоохор ирвэс” үзэгдсэн байна. Уг үйл явдлыг тухайн үед Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Баатарсүрэн гар утсан дээрээ дүрсжүүлэн авчээ.

Иймд энэ талаар Ц.Баатарсүрэнгээс тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

-Хархорин сумаас 18 км-т байрлах тариалангийн талбайд дөрөвдүгээр сарын 3-нд ирвэс орж ирсэн. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг. Харин манай нутаг ой мод ихтэй ирвэс нутагладаггүй учир өмнө нь бид ийм амьтан харж байгаагүй. Тэр утгаараа их сонин тохиолдол байлаа. Тэр ирвэс Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хаан хайрхнаас ирсэн байх магадлалтай. Энэ жил цас ихтэй болохоор хоол тэжээлгүйдээд сэг сэм хайж явсан болов уу гэж таамаглаж байна. Тухайн өдрөөс хойш тэр цоохор ирвэс өөр газраар харагдсан талаар дуудлага ирээгүй.

Танин мэдэхүйн үүднээс нэмэлт мэдээлэл өгөхөд, Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг. Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг. Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг билээ.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button