49 настай эмэгтэй Цагаандэлгэр сумыг удирдаж байхдаа 150 ногтруу, 200 тагтааг хууль бусаар барихыг Араб, Катар улсад зөвшөөрчээ

49 настай эмэгтэй Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга байхдаа хууль бусаар 150 ногтруу, 200 тагтаа барих эрхийг Араб, Катар улсад олгож хууль зөрчсөн байна.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.3-т заасан "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11- д "амьтныг эзэмших, ашиглах", мөн зүйлийн 1.12-д "ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах барих", Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “шивэр хөтүү, дагуур ятуу, эрээн хавирга, хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл агнах, барихыг хориглоно", Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/625 дугаар "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай" тушаалыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.
Тэрбээр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "Өмнө нь энэ гэрээ хийгдэж байсан. Ногтруу, Тагтааны гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш энэ гэрээ жил болгон бүх сумдад хийгдээд явж байгаа. Өнөөдөр ч хийгдсэн байгаа байх. мэргэжилтэн тус ажлыг хавсарч хийж байсан. Би ажилдаа хайнга хандсан нь үнэн. Гэрээ байгуулахдаа хууль судлах ёстой байдаг. Тухайн үед интернэтгүй орчинд ажиллаж байсан. Мөн сумын 100 жил болох гэж байсан. Байгаль орчны газраас Тагтаа, Ногтрууны талаар албан бичиг ирээгүй. Надад албан бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Шинэчилсэн хуулийн танилцуулга, сургалт хийж байгаагүй. Тухайн үед би Төв аймгийн цагдаагийн газарт дуудагдахдаа Байгаль орчны газрын дарга руу утсаар залгаад асуухад хуульд тийм юм байна гэж хэлж байсан. Би ажилдаа хайнга хандсан. Тэрнээс надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол болон өөр зүйл байгаагүй” гэв.
Түүний энэхүү үйлдэл цагдаагийн мөрдлөгөөр олдсон нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг болоод өөрийнх нь удаа дараалан өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
Улмаар шүүх байгууллагаас "үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хахууль
Тагтаа ч яршиг л байна. Харин ногтруу нь бол болохгүй байх өө
Тагтааг аар нь нуруунд нь зангуу бэхлээд нөгөө шонхорийг барьдаг байгаа байлгүй
Чулуу нүүрс ашигт м�##�тм�##�аа энэ мэтчлэн зарж бгаа
Арабуудыг ингэж дураар нь тавьж болохгүй. Өөрсдөө ирж барихыг бүр хориглох хэрэгтэй. Одоо нэг хэсэг шувуугаа өгөхөө зогсоовол таарна. Шувууны ченжүүд л ирдэг гэсэн. Бүү оруул !
Өвөл манай парк дотор нэг хэсэг шувууд өвөлжсөн. Сая ногтруу гээд хайт�##� тэр шувуу байна. Битгий өг. Хөөрхөн шувуу байлээ. Монголдоо дураараа байг. х�##�уун элсэн цөлд очоод айлд байх юу нь сайхан. Амьтан хаана амьдрахаа өөрөө сонгосон байхад худ�##�даж тэнэгтэхээ болих хэрэгтэй.
Ядаж байхад тагтаа хүртэл хахаха нэртэйгээр иь манай сүрэг бөгж нь энэ үнэ нь энэ гэчхээч тагтааг �##�ж байх хэрэгтэй хэрээг ч гэсэн
Тагтаа бол өвчин тээгч нядлах хэрэгтэй
Жижиг хулгайч нарыг барьчихаад авилг�##�тай тэмцэж бгаа дүр үзүүлэх юм даа.Том авилг�##�чдаа барьж чадах нь битгий хэл өөдөөс нь ч харж чадахгүй гөл шаадаг байж...
бузар шун�##� вэ
Чойрын ойрхон арабууд ихсээд бсан . .шонхор хүртэл барих зөвшөөрөл өгсөн байгаа...
Хотын үнэтэй байруудаас авч байгаа хүмүүсийн ихэнх нь хөдөөний иймэрхүү авлигчид
За яасан сүртэй юм бэ дээ.хууль доохнуураа их шуурхай үйлчлэх юмаа тэгээд одоо нүүрсчидээс хэд нь ял авсан бэ хө.
90-ээд он биш шүүдээ. Одоо Монголчууд арай өлбөрч үхчихгүй байлгүйдээ. Шонхороо зарахыг хориглох нь зүйтэй.