УБЦТС ТӨХК ₮248 саяар будаг авна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 248 сая төгрөгөөр төрөл бүрийн будаг авах тухай тендер зарласан байна.

Тус тендер хоёр багц ажилтай бөгөөд тодруулбал 80.6 сая төгрөгөөр Финлянд будаг авах, 58.8 сая төгрөгөөр тосон будаг авна хэмээсэн байгаа юм. Ингэхдээ Финлянд будгаас,
- 160 литр ногоон
- 341 литр саарал
- 174 литр улаан
- 278 литр хар
- 128 литр цагаан будаг
- 160 литр шар будаг авна гэжээ.
Шаардлагын хувьд Финлянд будаг нь Финлянд стандартад нийцсэн үйлдвэрийн будаг буюу түүнтэй дүйцэхүйц будаг байна. Будаг үйлдвэрлэгчийн албан ёсны каталог дээр санал болгож буй бүтээгдэхүүнийг тодруулж ирүүлнэ. Будаг тус бүрийн савлагаа дээр үйлдвэрлэсэн он сар өдөр байна гэж тусгажээ. Харин бүх төрлийн хийц металл хийц, барилгын металл гадаргуу гэх мэт бусад металл гадаргууг будахад хэрэглэнэ.
Тосон будгаас
- мөнгөлөг саарал будгаас 422 литр
- ногоон будаг 115 литр
- цагаан 91 литр
- 1093 литр будаг шингэлэгч
- резин будаг, ногоон 400 литр
- төмрийн саарал будаг 721 литр
- тусгай зориулалтын тосон будаг 400 литр авах аж.
Шаардлагын хувьд цаг агаарын нөлөөлөл, элэгдэлтэд тэсвэртэй байх, масло тос тосолгоо, ургамлын болон амьтны гаралтай тосонд тэсвэрлэх чадвартай, химийн бодисуудад тэсвэртэй. Дээрх нийлүүлэгдэх будаг нь ОХУ-ын стандартад нийцсэн үйлдвэрийн будаг буюу түүнтэй дүйцэхүйц будаг байна. Будаг үйлдвэрлэгчийн албан ёсны каталог дээр санал болгож буй бүтээгдэхүүнийг тодруулж ирүүлнэ. Будаг тус бүрийн савлагаа дээр үйлдвэрлэсэн он сар өдөр байна. Будах объектын хувьд бүх төрлийн хийц металл хийц, барилгын металл гадаргуу, бетон болон модон эдлэл, ажлын багаж хэрэгсэл болон дугуй, төмөр хаалга, хашаа хайс, радиатор гэх мэт бусад металл гадаргууг будахад хэрэглэнэ гэжээ.
Нэмэлт: УБЦТС ТӨХК нь 1932 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 8 дүүрэг болон Төв аймгийн 16 сумын 490,000 орчим хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн үүрэгтэй төрийн өмчит компани юм. Тус компани нь Эрчим хүчний яам (66%) болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (34%) гэсэн хоёр төрийн байгууллагын эзэмшилд байсан. Улмаар 2001 онд Монгол Улсын Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор тус компанийг Төрийн өмчит хувьцаат компани хэлбэрээр шинэчлэн байгуулсан байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэнгэт Нямдоржийн хүү Эрдэнэт үйлдвэрт 2 сая доллараар кондоом шахсан
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch