Нийгэм мэдээ

Хоолойг нь боож гар утсыг нь дээрэмджээ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл болон Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Пээ. Эдийн засаг доройтож, хүмүүсийн амьдрал муудаж байгаагийн дохио шүү дээ. Гар утас мэтхэнийг дээрэмддэггүй болоод удаж бгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button