Нийгэм мэдээ

ЦЕГ: Олон тооны цагаан зээр алсан хэргийг шалгаж байна

Уранаас болж цагаан зээр олноороо үхсэн гэх ойлголтыг бусдад өгөх зорилгоор зээр хөнөөсөн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр иргэн Б.Хөхөө "Уранаас болж зээр үхсэн болгохын тулд олноор нь төхөөрч байна" гэх бичлэг цахим сүлжээнд цацсан. Тухайн иргэн Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна ачиж ирсэн зээрээ буулган төхөөрч гэдэс дотрыг нь гарган, ил задгай хаяж байгаа нь камерт бичигдсэн юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Олон тооны цагаан зээрийг төхөөрсөн байж болзошгүй хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа. Шалгалтын ажил эхлээд удаагүй байгаа учраас ямар зүйл ангиар шийтгэгдэх нь одоогоор тодорхой бус байгаа.

Гэхдээ эл хэрэг нь эрүүгийн хэргийн 24.5 дугаар зүйлийн “Хууль бусаар ан агнах” гэсэн заалтад нийцэх магадлалтай” гэв.

24.5 дугаар зүйлийн “Хууль бусаар ан агнах” хуулийн заалтанд:

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Эл хэргийг олон тооны зээр хөнөөснөөс гадна мөн нэмээд мал амьтнаас хүнд халддаг бруцеллёз, галзуу, бэтэг зэрэг амьтнаас хүн малд халддаг халдварт өвчний хорио цээрийг зөрчсөн гэж үзэж байгаа иргэд цөөнгүй байгаа юм.

Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Т.ӨЛЗИЙМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхсэн зээр авчраад хашаанд хаясан юм биш үү

Зочин
Зочин

Монголын төрөөс урвсан хулгайчууд ураан олборлох зөвшөөрөл өгч газар ус хүн ам хордуулж алсан болхоор тэднийг л шийтгэх мөрдөх ёстой

Зочин
Зочин

Цагаан зээр, ан амьтан өвчлүүлэх вакцин тархааж магадгүй шүү,"эх орончид" хорлон сүйтгэх ажиллагаа явуулж бгаа нь илт бна шүү ! Ард нийтээрээ анхаара л тай байгаарай !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чамаас эхлээд эх орноо худ*лдсан авилг*л авсан хулгайчууд төрийн ордонд ч байна . Насаараа тэр зээр шиг тарчлаж үзмэрүүд....

Холбоотой мэдээ

Back to top button