Нийгэм мэдээ

Төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 762 буюу 5.3 хувиар буурлаа

Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13,361 эх амаржиж, 13,482 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 786 (5.6%), төрсөн хүүхдийн тоо 762 (5.3%)-аар тус тус буурсан талаар ҮСХ мэдээллээ.

1000 хүнд ногдох төрөлт 3.9, нас баралт 1.2, ердийн цэвэр өсөлт 2.7 байна.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3-аар буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон, Увс аймагт улсын дунджаас 0.4-1.3-аар илүү бусад аймагт 0.2-2.0-оор бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 1.9 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 2.0-оор бага байна.

Нас баралт 2025 оны эхний улирлын байдлаар 4241 болж өмнөх оны мөн үеэс 24 (0.6%)-аар буурчээ.1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Увс, Булган, Дундговь, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв аймагт улсын дунджаас 0.1-0.2-оор илүү, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймагт улсын дундажтайижилтүвшинд, бусад аймагт 0.1-0.3-аар бага байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Дархан-Уул, Увс, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.5-аар илүү, бусад аймагт 0.1-2.1-ээр бага байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн амын бодлого орон сууцжуулах бодлого явуулахгүй бол болохгүй дээ !

Холбоотой мэдээ

Back to top button