Танилц: Том, дунд, жижиг сегмент бүрд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 50 ААН

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 26 дахь жилдээ “Зөвлөн туслагч татварын алба” уриан дор 2025 оны тавдугаар сарын 05-09-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.
Энэхүү өдрүүдийн хүрээнд Монголын татварын албанаас хүүхэд залууст татварын мэдлэг олгох сургалт, уралдаан, тэмцээнийг өргөнөөр зохион байгуулах, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, Монгол Улсын татвар төлөгч бүрд цахим талархал илэрхийлэх, тухайн онд татварын албанаас хийж хэрэгжүүлэх онцлох ажлыг олон нийтэд таниулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Монгол Улсын татвар төлсөн иргэн бүрд төлсөн татварын дүн бүхий дараах талархлыг цахимаар хүргэж байгаа бөгөөд иргэд энэхүү талархлаа олон нийтэд сурталчлан таниулах боломжтой юм.
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд зохион байгуулагдлаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн болон Татварын ерөнхий газрын зохион байгуулалт бүтцийн нэгжийн дарга нар, нийслэл, дүүргийн татварын албаны дарга нар, шилдэг татвар төлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн нар нийт татвар төлөгчдөд болон уригдан ирсэн шилдэг татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Монголын татварын алба алсын хараагаа Олон Улсын жишиг татварын алба байхаар тодорхойлж, 2025 онд Зөвлөн туслагч татварын алба байх зорилт тавьж, энэхүү зорилтынхоо хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх хуулийн, бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлсэн байна. Мөн татварын алба татвар төлөгчдөд 24/7 цагаар үйлчилгээ үзүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан TATVAR-GPT нэвтрүүлснээ зарлалаа.
Энэхүү арга хэмжээнд 2024 онд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10” болон том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардууллаа. Үүнд:
ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10
- “Эрдэнэс Таван толгой” ХК
- “Оюутолгой” ХХК
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- “Энержиресурс” ХХК
- “Тавантолгой” ХК
- “Монголын алт МАК” ХХК
- “ХААН банк “ХК
- “Голомт банк” ХК
- “АПУ” ХК
- “Худалдаа хөгжлийн банк” ХХK
ТОМ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
- “Си Өү Эй Эл” ХХК
- “Цайртминерал” ХХК
- “Юнивишн” ХХК
- “Шунхлай” ХХК
- “Рэдпафмонгол” ХХК
- “Жүр-Үр” ХХК
- “Түмэншувуут” ХК
- “Таван богд фүүдс пицца” ХХК
- “АПУ дэйри” ХХК
ДУНД СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
- “Таван богд проперти” ХХК
- “Талст инвестмент” ХХК
- “Ар Ди Си Си” ХХК
- “Эм Эм Эс инженеринг” ХХК
- “Моносхүнс” ХК
- “ККТТ” ХХК
- “Гофро” ХХК
- “Очирдагинас” ХХК
- “Корпорейт хотел энд конвейшн центр” ХХК
- “Эвридэйферм” ХХК
ЖИЖИГ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ:
- “Алеф эксперенс” ХХК
- “Хасу даян” ХХК
- “Магнускапитал” ХХК
- “Хайрхан авто сервис” ХХК
- “Геомастер” ХХК
- “Авдар-Өргөө” ХХК
- “Сод хан трэвел” ХХК
- “Айсмарк дистрибьюшн” ХХК
- “Армос” ХХК
- “Цагаан номгон өлзий” ХХК
БИЧИЛ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ:
- “Номин рент” ХХК
- “Содон ойл трейд” ХХК
- “Эй Эм И Си” ХХК
- “Магна машинери глобал” ХХК
- “Витафит Юу Би” ХХК
- “Доктор авто чэйн” ХХК
- “Зүйдвинд монголиа” ХХК
- “Агломерэшн” ХХК
- “АБИКО фүүдс” ХХК
- “Монголиа процессинг техноложис” ХХК
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.