Хөшигний ард: "Цагаан суварга"-аа стратегийн ордоос хасуулсан Н.Номтойбаяр энэ удаа "Нарийнсухайт"-аа баялгийн сангаас зугтаалгана

Хураангуй:
- МАК “Цагаан суварга” ордыг 856 тэрбум төгрөгөөр авсан. “Нарийн сухайт орд”-ын хайгуулд ердөө 140 сая төгрөгийг улсад төлжээ.
- Улсад татвараараа 55 хувийн өгөөжөөр өгч байгаа тул Засгийн газартай хэлцэл хийхгүй гэж зүтгэхээр шийджээ.
- Н.Номтойбаяр өмнө нь гишүүн байхдаа “Цагаан суварга”-ыг стратегийн ордоос хасуулсан, энэ удаад парламентад байхдаа “Нарийн сухайт”-ыг баялгийн сангаас бултуулах лоббиг зангидна.
Дэлгэрэнгүй:
Түүх давтагдах нь ээ.
Түүх сөхвөл: "Цагаан суварга"-ыг Ц.Нямдорж УИХ-ын даргаар ажиллаж байх 2007.02.06-нд стратегийн ордод оруулж, УИХ-ын тогтоол баталж байв. Гэвч 2014 онд "Цагаан суварга"-ын 34 хувийг төрд авах агуулгаар ЗГ-аас өргөн баригдсан ч, хувь эзэмшихээс татгалзсан хэлбэрээр 100 хувь өөрчилж, УИХ-ын 54-р тогтоолыг батлуулсан. Ингэж Н.Номтойбаярыг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн байх үед төр энэ ордынхоо хувь эзэмшлийг алдсан. Улмаар төсвөөс хайгуул хийгдсэн зардал болох 714 мянган ам.долларыг улсад төлжээ. Энэ нь 2005 оны ханшаар |1200 төг| 856.8 сая төгрөг юм. МАК ХХК 1 тэрбум хүрэхгүй дүнг төрд өгөөд л, монголын гурав дахь том зэс, молибденийн ордыг хувьдаа авсан түүх ийм. Үүнийгээ Н.Номтойбаяр нар "Төрийг хохиролгүй болгосон" агуулгаар тайлбарлаж ярьдаг. МАК ХХК-ийн лоббинд МАН+АН тэр чигтээ оролцсоор ирснийг харж болно.
Иймд, Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан МАК ХХК-ийнхантай зөвхөн "Нарийн сухайт" орд дээр л хэлцэл өрнүүлэх дүр зурагтай.
Тэгвэл одоо: "Нарийнсухайт" ордынхоо 34-51 хувийг төрд алдчихгүй байх, "Баялгийн сан"-гаас зугтаалгах ажлыг Н.Номтойбаяр УИХ-д сууж буй энэ цаг үедээ амжуулна.
-"Татвар, даатгал, шимтгэл, хураамж сэлтээр 55 хувийн өгөөжийг улсад өгч байгаа учир Засгийн газартэй хэлэлцээ хийхгүй" гэсэн чигтэй байна-
Яаж гэж үү?
- 2025 оны гуравдугаар сард Засгийн газрын БЭТ Ж.Батзандан Нарийнсухайтын бүлэг ордын лиценз эзэмшигч долоон ААН-ийн удирдлагуудад хэлэлцээ хийх урилгаа хүргүүлсэнээ зарласан.
- 2025 оны дөрөвдүгээр сарын 03-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “34 хувь дээр Засгийн газартай хэлэлцээрт оръё гээд бичгээ өгчихсөн шүү дээ” гэж Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Гэвч Засгийн газартай хэлэлцээ хийх ямар нэгэн бичиг өгөөгүй, БЭТ Ж.Батзандантай уулзах тов ч тогтоогүй байгаа сурагтай. Ерөнхий сайд өчигдөр МАК-ийн үйлдвэртэй танилцаж, өнөөдүүл нь өөдөөс нь шинэ үйлдвэр барих төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тэгвэл МАК ХХК "Засгийн газартэй хэлэлцээр хийхгүй, баялгийн санд хувь өгөхгүй" гэсэн агуулгатай бичиг ирсэн тухай мэдээлэл байна.
Ашигт малтмал борлуулалтынхаа 55 хувийн өгөөжийг татвар, даатгал, шимтгэл, хураамж сэлтээр төлж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаа хангаж байна гэж үзэж байна.
2007 оны 27-р тогтоолд багтаасан стратегийн ордуудыг 2024 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд хамруулсан тухай тодорхой заалт байхгүй тул хэлэлцээр хийх хуулийн үндэслэлгүй гэж үзжээ.
Товчхондоо МАК ХХК Засгийн газартай хэлэлцээр хийх сонирхолгүй, баялгийн санд 34 хувиа өгөх хүсэлгүй байгаа аж.
Өмнө нь "Бидний өдий хүртэл гаргасан хөрөнгийг төлөх ёстой шүү, зах зээлийн зарчмаар" гэж Засгийн газарт илэрхийлж байсан, байр суурь нь өөрчлөгдөөгүй хэвээрээ гэсэн үг.
-Нарийн сухайтад хайгуулын хийсэн төлбөр гэж ердөө 140 сая төгрөгийг улсад төлжээ-
Нарийнсухайт ордод 1997 болон 2007 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байдаг. Энэ ажлын зардал болох 120 мянга орчим ам.долларыг МАК ХХК улсад нөхөн төлжээ. Энэ нь 2007 оны ханшаар |1170 төг| юм. МАК ХХК ердөө 140 сая төгрөгөөр Нарийнсухайтыг авсан болж таарч байна. Чингэж аваад 2002-2013 оны хооронд МАК ХХК өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийсэн.
МАК улсад 2.8 их наяд орчим төгрөгийн татвар төлсөн гэцгээдэг аж. Гэхдээ өнгөрсөн найман жил 18 их наядын орлого олсноос улсад 1.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэх мэдээлэл бий. "Нарийнсухайт" ордоос ихээхэн нүүрс гадагш гардаг. Гэхдээ мөнгө нь эргэж орж ирдэг үү, монголын татварын системд яг таг захирагддаг уу, "алдагдалгүй тайлантай" юу гэсэн хардлагууд хөвөрсөөр ирсэн билээ.
Өдгөө,
- Н.Номтойбаярыг сүүдэр шиг дагасаар УИХ-ын гишүүн болсон Д.Пүрэвдаваа тун саяхан УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаад байна.
- Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл багтдаг. Энэ ажлынхаа хүрээнд Төрийн ордоноор элбэг явж буй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: МАК-ийг яагаад "30 гэр бүл"-д багтааж, ард түмний баялгийг булаагч гэж цоллодог вэ. Учир нь хоёр ч том стратегийн ордын улсын төсвөөр хайгуул хийсэн 1 тэрбум хүрэхгүй мөнгө төлөөд л шилжүүлэн авч, УИХ-ыг тэр чигт нь Цагаан суваргын ордоос татгалзтал нь лоббидсон кейс. Лиценз эзэмшилтийн тоогоороо төрийн өмчит "Монголросцветмет"-ийн дараа улсдаа хоёрт бичигддэг. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар "Н.Номтойбаяр аа, та Монголын ард түмний боломжийг булаасан 30 гэр бүлийн нэг мөн шүү" гэж чуулганы танхимаас хэлцгээж байв. Монголын ард түмэн баялгаас нь өгөөж хүртэх ёстойгоор хуульчлагдсан хоёр ч стратегийн ордыг эдний таван ам бүл эзэмшээд буйд л нийтийн хандлага дургүй байгаа юм.
Баялгийн санг бойкотлох, үзэн ядах, жадлан эсэргүүцэх ажлыг энэ мэт баялаг дээр суусан цөөхөн хэдэн гэр бүл парламентад суусан тэдний төлөөлөл хийдэг дүр зурагтай.
Н.Номтойбаяр бусдынхыг шүүж байхаар “Цагаан суварга”, “Нарийн сухайт”-ынхаа 34 хувийг өгч, манлайлвал ямар вэ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүүр нэг тэнэг хүмүүс шүү монголчууд гэж нээрээ. НОМТ нь илт угаасаа буруу гарын хүн байхад ахиад л төрд НӨГӨӨ л ӨРӨВЧ монгол зангаараа гаргаад ирсэн. Ер нь зовж байхдаа таарсан ард түмэн
энэ хүн бол 30н гэр бүлийн нэг мөнөөсөөө мөн шүү
угаасаа л өөрийнхөө төлөө юм хийх хүн шүү дээ яагаад хүмүүс сонгод байган болдоо
medeejiin l yum hiij baina shuudee ed nar ugaasaa uurt heregtei zuilsee l hiine hunii erhiin hural ni bolhod bugd taslaad alga boltson bsn bizdee
nomt huvi yuman deeree l yum hiih gej garch irsen shuu ta nar bid nariin tuluu yum hiih hun ogtoosoo bish
mongoliin tuluu yuch hiihgui hachin gardaa ger buleeree uhaj baigaa humuus shuude
gadnii tald ilt ajlaad baiga humuusee gargache
Шоронд хий
Энэ з�##�ьтан ингэх гэж л гишүүн болсон биздээ шун�##� нь шулам болсон хүн
Ёстой аймаар шуна лтай гэр бүл дээ. Хүмүүс мэдэхгүй л наад өнгөлөн да лд�##�сан юманд нь хууртдаг. Мэддэг хүний хувьд хэлэхэд амьдаараа шун�##�ын бирд болчихсон аймаар хүмүүс шүш
увайгүй шун�##�тангууд, ард түмэн баялагаасаа хүртэх эрхтэй
Ингэх гэж л их хур�##�д орж байгаа шүү дээ.Оюунэрдэнэ ч хахуулийн мөнгөө багтааж ядаж байгаа юм байна даа.Монголын сүпер авилгачин боллоо шүү энэ Оюунэрдэнэ
Баялагийн санд авна гэдгийг чинь би нэг л сайн ойлгохгүй байгаа юм. Уул уурхайгаас олсон орлогынхоо 34%-ийг төрд татвар хэлбэрээр өгөөд, өөрсдөө баялагаа ухаад явж бай гэсэн үг юм уу, эсвэл наад ордыг чинь төрд буюу МАН хурааж авна. та нар үлдсэн хувиа эзэмшээд орлогоо олоод явж бай гэсэн үг юм уу. Хэрэв төр 34%-иа авна гэвэл ТУЗ-д нь төрийн төлөөлөл ирж сууна, эсвэл бүр төр эзэмшээд та нарт хувь өгөөд явна гэсэн үг юм уу. Удирдлага менежментийг нь хэн хийх юм бэ. Төр үү, Нямтайшир үү. Баялагийн сан чинь ард түмний дундын хөрөнгө юм уу, МАН-ын хөрөнгө болох юм уу.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
ЮУ ГУЦААД БНАА. Цагаан суварга яахааараа стратегиын орд биш байдын
Энэ мэт нөхөдөөс с�##�ах хэрэгтэй бна
Яахаараа Цагаан суваргыг Стратегийн ордоос ха�####�гийн..та нарын энэ хуйв�##�дааныг харж л байна шдэ...
Үндэстний хөрөнгөтнүүд хөгжил дэвшил, тусгаар тогтнол маш их хэрэгтэй шүү, тэд үгүй бол хар хятадуудын боол л болно.
Энэ мэт зөвхөн өөрийн ашиг сонирхолоор орж ирсэн нөхөд ихэнх хувийг нь эзэлж бна