УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Өгөөмөрийн ээж гэр бүлийн орлогоо 85 сая гэж мэдүүлж байжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн тансаглал цахим орчинд олны анхаарал татаад байна. Түүний аав Ч.Өгөөдэйбаатар гарч ирж, хэвлэлд ярилцлага өгснөөр гал дээр тос нэмсэн хэрэг болж, улмаар эцэг эх нь хэн бэ, хөрөнгө нь хэр вэ гэх асуулт руу хөтөллөө.

Аав Чинбаатарын Өгөөдэйбаатарын хувьд, хэвлэлд ярилцлага өгөхдөө бизнес эрхлээд 27 жил болсон, охиндоо автомашин авч өгч, төрсөн өдрөөр цүнхний мөнгө шилжүүлсэн хэмээн ярьсан юм. Тэрбээр, 2007 онд 5161517 регистрийн дугаартай худалдааны зуучлал чиглэлээрх "Ай Эс Өү Өү" ХХК-иа байгуулсан байна. 2021 онд 6649408 регистрийн дугаартай мод үржүүлгийн ач холбогдлын таниулан сурталчлах "Өвөр гүнт хөгжил" НҮТББ байгуулж байжээ. Өвөр гүнтэд 250 мянган төгрөгөөр мод худалдан борлуулдаг бизнес эрхэлж байсан түүхтэй аж. Мөн Вержиниа мужийн бүртгэлтэй "Хүннү роуд" ХХК гэх компанитай талаараа дурджээ. Гуравдугаар сард сагсан бөмбөгийн "Спортын мастер" цол авсан бөгөөд хүргэн нь баяр хүргэж, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн үзэх вип өрөөний эрх бэлэглэсэн гэх мэдээлэл гарч ирлээ. Түүнчлэн бусдаас зуслангийн газар дээрэмдэж, шүүхээр орж байсан тухай хуудсууд ч хөвөрч эхлээд буй юм.

Ээж Надмидын Ариунаагийн хувьд, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан. 2023 онд 75 саяын газар эзэмшдэг байдал нь хэвлэл бичигдэж олны анхаарлыг татаж байжээ. Тэрбээр, 2023 онд АТГ-т гаргасан ХОМ-тээ гэр бүлийн орлогоо 85,280,000 гэж мэдүүлж байсан аж.

Харин Ө.Өгөөмөрийн хувьд, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч буюу "Arcus Agency"-д агентаар ажилладаг нэгэн аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Шинэ баян цээж өвчтэй!гэдэг шиг мөнгөний үнэ, цэнийг мэдэхгүй!хүүхдүүд ээж, аавынхаа *Хулгай*-г дэлгэчих вүү?!!!...ккк

ррр
ррр

kkkk ийм хүмүүсийн өсгөсөн охин ч нээх ухаантай биш нь тодорхой. зуслангийн газар дээрэмдэж шүүхэд дуудагдаж байсан түүхтэй л нөхөр байна. бүр элэг хөшлөө.

Зочин
Зочин

Нийгмийн даатгалын дарга байсан хүн хагартлаа баяждаг юунд бнаа

Зочин
Зочин

Ерөнхий сайдын хүү охинд нь өгсөн гээд бхад би өөрөө өгсөн гээд зүтгээд бхын? ямар сонин этгээд вэ?

Зочин
Зочин

Ойлгомжтой л бнашдээ

Зочин
Зочин

ЕС огцор!!!

Батзориг
Батзориг

шилжүүлэг хийсэн баримтаа он сар өдөртэй нь гаргаад тавиач тэгээл болох бишүү тодорхой байлдаа гэсэн болохоос өөр та хулгайч сэтгэлгээ ерөөсөө ард түмэнд сонин биш байгаа шүү

Зочин
Зочин

Баримтаа ил гаргаж тавь

Иргэн
Иргэн

Алдартай дээрэмчин Алдаржавтай худ ураг болох үйлийн лай байж дээ!!! Улс орноо өөд нь татаж авилагтай тэмцээнээ Оюун-Эрдэнээ

Зочин
Зочин

ХУЛГАЙЧ ГАРЫН ТАНСАГЛАЛ ЮУ БОЛЖ ДУУСАХ БОЛОО. КККККК ОДОО Л ХАРАХ ХУШАЦАА ҮЛПЛЭЭ

Уншигч
Уншигч

Охиноо зөв хүмүүжүүлж чадаагүй охин нь ухаан муутай хүнд гай болсон тэнэг

Зочин
Зочин

Дааганаас болж унадаггүй даравгараасаа болж унана гэж энэ дээ. Өөрийгөө их сайхан хүүхэн од болчихсон гэж бусдад гайхуулах гэсэн биш гай боллоо доо.

Зочин
Зочин

Энэ авгай нүүрээ татуулсаар байгаад хүн харахын эцэсгүй муухай царайтай болсон. НД-д байхдаа олон хүний амьдралаар тоглосон хар авгай. Аав нь гэж ёстой балайрч өгдөг гар байна лээ. Эрх биш Eрөнхий сайд ямар хүмүшстэй худ ураг өололцох гэж байгаагаа сайн анхаарна биздээ

Зочин
Зочин

Бас ч бүр оюутан биш ажил хийдэг л хүүхэн юм байна

Зочин
Зочин

Баримт худал хэлэхгүй ээ гэж..

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Ха ха очиж очиж данхан толгойт шүү

ЗочинЗочин
ЗочинЗочин

Нэг цүнх бөгж 2 аваал биз ямар хэцүү юм бэ! Шуугих юмаа олж ядах юмаа. Орд баялагийнхаа төлөө ингэж жагсаж эздийг нь зарлаж тэмцээч!

Бадамханд
Бадамханд

Монгол тэрбумтан, олон болох болтугай гэж ерөөе дөө хахахаа хошин шогийн мэдрэмж өдөр болгон үнэгүй мэдэрч амьдраад байгаа даа

Зочин
Зочин

Одоо байталаа хүүхдэд юм авч өгч болохгүй,өндөр албан тушаалтай хүмүүстэй худ ураг болж болохгүй юм бн Ирээдүйн хүүхдүүдийн хувь заяа хаашаа эргэх гээд бн.

Оогий
Оогий

Удаан хугацаанд Хугацаатай хадгаламжид сар бүр орлого хийдэг хүний мөнгө өсдөг. 85 сая төрөг заавал орлого нотлох шаардлагагүй.

Зочин
Зочин

Ямар ч байсан Монголдоо хөдөлмөр эрхэлж байгаа сайхан гэр бүлийн хүүхдүүд байна амжилт

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эгэл иргэд бидний хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөр ЕС н гэр бүлийнхэн ингэж тансагладаг юм байж бушуухан огцроод зайлаад өгөөсэй билээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЕС ын гэр бүл, худ ураг гэж үзэх хуулийн ямар үндэслэл байнаа? Чи Монгол зан заншил, ёс уламжилал гэж мэддэггүй , харийн тавиул, хорлон бутаргах даалгавартан, эсвэл намчирхалын донтон уу? Хоёр залуугийн гэр бүл болсныг, хоёр айлын худ ураг бололцсныг юугаар нотлох гэсэн эргүү вэ? Чи нотолдоо

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголд тэр тусмаа ингэж тансаглаж болдог юмуу? Орлого нь хаанаас байх уу, тэрийгээ л шудрага нотол гэж байна ш дээ! Үнэхээр юм үзээгүй хог хог!

Холбоотой мэдээ

Back to top button