Гадаад мэдээДЭЛХИЙ

“Microsoft” компани ажиллах хүчнийхээ гурван хувийг цомхотгоно

АНУ-ын технологийн аваргуудын нэг болох “Microsoft” компани мягмар гарагт /2025.05.13/ мэдэгдэл хийхдээ ажиллах хүчнийхээ гурван хувь буюу 6 мянган хүнийг цомхотгоно гэжээ. Тус компани хиймэл оюун ухааны салбарт олон тэрбум ам.доллар зарцуулж байгаатай холбогдуулан зардлаа танах зорилгоор цомхотгол явуулах болсон байна.

Энэхүү цомхотгол бүх түвшин болон гадаад дахь салбаруудад нөлөөлөх юм. Өмнө нь “Microsoft” олон мянган ажилтнаа цомхотгосон алхмыг 2023 онд хийж байсан. Тус компани 2023 онд 10 мянган ажилтнаа цомхотгож байсан билээ. “Microsoft” өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хэдэн ажилтнаа цомхотгосон юм. Гэхдээ энэ удаагийн цомхотгол тийм шалтгаантай холбоогүй гэж “CNBC” агентлаг мэдээлжээ.

АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааныг эдийн засгийн өсөлтийг авчрах дараагийн томоохон технологи гэж үзэж байгаа. Ийм учир бусад хэлтэс дэх зардлаа танаж, хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд олон тэрбум ам.доллар зарцуулах болсон. Тухайлбал “Google” зардлаа хянаж, хиймэл оюун ухаан хөгжүүлэхийн тулд өнгөрсөн жил олон зуун ажилтнаа цомхотгосон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button