УЛС ТӨРУлс төрийн мэдээ

6 жилд орлогоо ₮345 саяар өсгөж, 13 компанид хувьцаа эзэмшсэн ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал

"Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал зургаан жилийн дотор нийт орлогоо 345 саяар өсгөж, 280 саяын хүнд даацын хоёр автомашин, 92 сая төгрөгийн хадгаламж, 13 компанид хувьцаа эзэмшдэг болсон байна.

-Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-ыг найман жил удирдаж орлогоо үлэмж тэлсэн М.Түмэнжаргал-

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ нь Opendata-д буй мэдээллээр Эрчим хүчний судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах мөн гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй.

Захирлаар нь Махбал Түмэнжаргал /2017-11-01/-ээс өдийг хүртэл ажиллаж буй. Түүний хамгийн сүүлд буюу 2023 онд хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад

  • Нийт орлого - 464 сая төгрөг /2019 оноос 345 саяар өссөн/
  • Хоёр нийтийн орон сууц, хоёр авто граштай- нийт үнийн дүн нь 500 сая төгрөг /2019 оноос 250 саяар үнийн дүн нэмэгдсэн/
  • Хүнд даацын Nort Benz- 1, Тусгай зориулалтын төхөөрөмж- 1- нийт үнийн дүн нь 280 сая төгрөг /2019 онд эл техник бүртгэлгүй байв/
  • Ямаа-30, Хонь-20 - 6 сая төгрөг /2019 онд мал тоолуулаагүй/
  • Эзэмших-700м2 газартай - 5 сая төгрөг
  • Үнэт эдлэл - 15 сая төгрөг /2019 оноос 10 сая төгрөгөөр өссөн/
  • Дотоодын банканд буй хадгаламжийн хэмжээ - 92 сая /2019 оноос 64 сая төгрөгөөр өссөн/
  • Бусдаас авах авлага - 90 сая /2019 оноос 88.5 сая төгрөгөөр өссөн/
  • Зээл - 15 сая /2019 оноос 61 сая төгрөгөөр зээлийн хэмжээ буурсан/
  • Мах импекс ХК, Монгол шевро ХК, Эрдэнэс Монгол ХК, Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Түмэн шувуут ХК ХК, Мон бийф ХК ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК ХК, Төрийн банк ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Газар шим ХК, Хас банк ХК, Банк бус санхүүгийн байгууллага ХК -д хувьцаа эзэмшдэг / 2019 оноос хойш нэмж 7 компанид хувьцаа эзэмшсэн/ байна.

-210 саяар жийп авах тендер зарлаж байсан Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 85 саяар суудлын машин авна-

Уг байгууллага нь 1959 онд Аж үйлдвэрийн яамны шийдвэрээр “Их хайрханы уурхайг цахилгаанаар хангах зураг төсөл, төсөв зохиох” зорилго бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй групп байгуулагдаж сууриа тавьж байжээ. Улмаар 2014 оны 7-р сарын 17-нд Эрчим хүчний сайдын 94 тоот тушаалаар “Эрчим корпораци” нэртэй байсан байгууллагыг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” болгон өөрчилж, бүтэц, чиг үүргийг өргөжүүлсэн. 2017 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд шилжиж байжээ.

Тэгвэл хамгийн сүүлд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-аас 85 сая төгрөгөөр суудлын автомашин авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал,

  • 2023-2025 онд үйлдвэрлэгдсэн байх
  • 2025 орж ирсэн гаалийн бичигтэй
  • 1500сс багагүй, 2000сс ихгүй хөдөлгүүрийн багтаамжтай
  • Continuousty Variable Transmission (CVT) хурдны хайрцагтай байх шаардлагатай хэмээн тусгажээ.

Тендерт тусгагдсан 85 сая төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ өөрийн хөрөнгөөс гаргана хэмээн төлөвлөсөн байна. Тендерийн материалыг тавдугаар сарын 28 хүртэл хүлээн авах аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Өмнө нь зарлаж байсан тендерүүдээс дурдвал

  • 2019 онд 25 сая төгрөгийн өртөгтэйгөөр баримтат кино бүтээх
  • 2019 онд 100 сая төгрөгөөр эко, жишиг орон сууц барих
  • 2022 онд 210 сая төгрөгөөр автомашин худалдан авахаар зарлаж байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:33

одоо тэгээд тэмцэж чададгүй ард түмний лай юм даа

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:37

сайхан л баяжиж байна улсын мөнгөөр

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:47

Төрөөс төрсөн тэрбумтан

Зочин
Зочин
5 сар 16, 2025 08:48

ATG ajla hiigeechee

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:10

Арай арай2
Энэ ул�####�а яаж нэг эрүүл шударга нийгэм бүтээнэ дэ үр хүүхдүүддээ санаа зовчлоо

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:12

Пиздаанууд хаа сайгүй
юу болчихсон юмбэ хурган дарга нар хүртэл зах зайгүй шааж идэж байдаг цаг ирждээ үхэхдээ зовж үхэх нь бат… үйлийн үр нь

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:13

Нэг ч болж бүтэж бгаа юм бгүй яацарсан улс гэхээрээ ийм бдаг бнаа.Удахгүй авлигад идэгдсэн Африкийн араас орлоо

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:29

Ажил хийгээд байгаа хэрнээ улам өрөнд ороод, орлого олоод байгаа хэрнээ тэр нь амьдр�##�д хүрэлцэхгүй. Зарим нь тэгсэн сайн шааж өгч байгаа юм бнаа

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:30

АТГ ШАЛГААААААЧЭЭ!!!! ЭНЭ ГЭНЭТ МӨНГӨТЭЙ ПЯЗДУГ

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:35

АТГ ш�##�гаарай

Зочин
Зочин
5 сар 16, 2025 11:38

Хулгайчаа хулгайчаа жангаа хүрт

Зочин
Зочин
5 сар 16, 2025 12:00

Omg ЕС-дын хажуугаар бас энэ хүн бас юу вэ ш�##�га

Холбоотой мэдээ

Back to top button