НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Зөвлөгөө: Хэрхэн харшлаа намдаах вэ?

Монголд таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай гэсэн батлагдсан статистик судалгаа байдаг. Энэ нь нийт хүн амын 20–25 хувийг эзэлж байгаа гэсэн үг юм.

Эдгээр хүмүүст тохиолддог хамгийн түгээмэл харшил нь ургамлын тоосны буюу, жишээ нь шарилжны харшил юм. Нийт харшилын 70–82 хувь нь энэ төрөл гэж судалгаагаар тогтоогдсон ба энэхүү харшил ихэвчлэн дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл идэвхждэг. Үүнээс долоо болон наймдугаар сар оргил үе нь юм.

Хэдий тоосжилт идэвхжиж байхад ихэнхдээ диагноз нь ханиад, томуутай андуурдаг. Тиймээс түргэн хугацаанд мэргэжлийн шинжилгээ авч, эмчид үзүүлэх шаардлагатай.

Харшилын өвчин бүрэн эдгэрдэг үү

Харшлын өвчин нь бүрэн эдгэхгүй. Мөн хүндрэх тохиолдолд астма (гуурсан хоолойн багтраа) болон харшлын шок зэрэг ноцтой байдалд хүргэж болдог. Эмийн болон хүнсний харшлаас үүдэлтэй харшлын шок нь маш хурдан үүсэж, амь насанд аюул учруулдаг бөгөөд өчигдөр гэхэд л сүүлийн хагас жилд антибиотик‑дартурсан шокын 6–7 тохиолдол бүртгэгдсэн байна.

Гэхдээ зохистой эмчилгээ, орчны тохируулгаар урт хугацаанд шинж тэмдэггүй амьдрах боломжтой. Зарим тохиолдолд иммунотерапи буюу дархлаа эмчилгээгээр харшлын шинж тэмдгийг бүрмөсөн дарах боломжтой гэж үздэг.

Дархлаа эмчилгээ гэж юу вэ?

Харшлын шалтгаан болж буй бодисыг бага тунгаар, тогтмол хугацаанд буюу 3-5 жил бие махбодод өгч дасгах эмчилгээний аргыг дархлаа эмчилгээ гэдэг. Энэхүү арга нь:

  • Хүнд болон давтагддаг харшилтай хүмүүст тохиромжтой
  • Удаан хугацаанд шинж тэмдэг дарагдах, зарим тохиолдолд бараг эдгэрсэнтэй адил болох боломжтой
  • Монголд цөөн эмнэлэг дээр хийгдэж байгаа боловч дэлхий даяар хэрэглэдэг батлагдсан арга юм

Эмгүй аргаар харшлыг сэргийлэх, хянах аргууд

Харшлын шинж тэмдэг илэрсэн үед эмийн эмчилгээ чухал ч, өдөр тутмын амьдралдаа дараах аргуудыг хэрэгжүүлснээр шинж тэмдгийг эмгүйгээр хянах боломжтой.

Орчны зохицуулалт:

  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх (тоосны хачиг, хөгц нь харшил сэдрээдэг)
  • Агаар шүүгч, тоос шүүлтүүртэй тоос сорогч ашиглах
  • Шарилж, лууль ургадаг орчинд бага байх, цэцгийн тоосжилтын оргил үед (07:00–10:00, 20:00–22:00) гадагш гарахгүй байх
  • Гадуур явсан бол хувцас, үсээ заавал угаах, тоосны үлдэгдлийг арилгах

Хооллолтын анхаарал:

  • Айраг, саам уухгүй байх: Ялангуяа шарилжны харшилтай хүмүүс энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай. Учир нь зарим ургамлын тоос, сүүн бүтээгдэхүүн харшил өдөөгчийн адил бүтэцтэй
  • Боловсруулаагүй сүү, тараг, бяслагаас татгалзах
  • Газрын самар, өндөг, самар агуулсан бүтээгдэхүүн, далд найрлагатай амтлагч, түргэн хоолноос болгоомжлох
  • Лууван, улаан лооль, алим зэрэг зарим хүнс нь ургамлын тоостой “холбогдолтой харшил” (cross-allergy) үүсгэж болох тул сорилын хариунаасаа хамаарч зохицуулалт хийх

Дархлаа дэмжих, биеийн тэнцвэр:

  • Ус их уух, биеийн усны тэнцвэрийг хадгалах нь арьс болон салстын чийгшлийг дэмжиж, харшлын зовиурыг багасгана
  • Дархлаа дэмжих хүнс (жигд хооллолт, С витамин, омега 3 агуулсан бүтээгдэхүүн, аньс, чацаргана гэх мэт) хэрэглэх
  • Тогтмол амарч, стрессээ бууруулах хэрэгтэй. Стресс дархлааг муутгаж, харшлыг хүндрүүлдэг

Хөдөлгөөн, амьдралын хэв маяг:

  • Йога, гүн амьсгалын дасгал нь амьсгалах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг
  • Тогтмол дасгал хөдөлгөөн нь дархлааг сайжруулахад тусалдаг

Зайлсхийх зүйлс:

  • Удаан хугацаагаар тоостой, цэвэрлэгээ муутай орчинд байх
  • Сэжигтэй эм, вакциныг эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэх
  • Тамхи татах, хажууд нь байх. Тамхины утаа харшлын шинж тэмдгийг хурцатгадаг
  • Ариутгалын хурц үнэртэй бодис, гоо сайхны бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэх

Эдгээр энгийн дадал зуршлуудыг амьдралдаа хэвшүүлснээр харшлын шинж тэмдэг багасаж, эмэнд хэт найдах хэрэггүй юм. Харшил нь ихэнхдээ бүх насаар үргэлжилдэг боловч шинж тэмдэг нь хяналттай байж болно. Харшлын төрлөөс хамааран зарим нь нас ахих тусам багасч эдгэрч болох ч олон төрлүүд нь зөвхөн эмчилгээ, дэглэмийн тусламжтайгаар хязгаарлагддаг. Дархлаа эмчилгээ бол харшлын эсрэг хамгийн үр дүнтэй арга юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button