"20 жилийн настай БРОДЮР"

Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй Бродюр ашигладаг байсан. Муу чанарын бродюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон сольдог байв.
Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага - бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан, намар орой үйлдвэрлэгдсэн бат бэхээ авч амжаагүй байхад нь талбай дээр суурилуулсан, өвөл давс бодис цацдаг боловч тухай бүр цэвэрлэхгүй нууханд удааснаас гэх мэт шалтгаануудын улмаас бродюрнууд үйрч бутарч жил болгон шахуу солихоос өөр аргагүй байсан.
Харин 2024 онд Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бродюраар солих шийдвэр гаргаж өнөөх хотын дарга нь сонгуультай зэрэгцэн бродюр солих ажлыг эхлүүлэв. Энэ бродюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам бродюрны тухай асуудал гарахгүй болно гэсэн үг.
Мөн энэ жилээс эхлэн хотын явган замыг байгалийн чулуугаар солих ажлыг эхлүүлээд байна. Үндэсний компаниудын гүйцэтгэж байгаа ажилд Нийслэлийн зүгээс аль болох тусалж дэмжиж ажиллаж байна. Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөн зохицуулалт, ажлын дэс дараа график гээд асуудлууд үүсэж байгааг маш сайн ойлгож байгаа.
Бүтээн байгуулалтын хугацаа богинохон, урин дулаантай уралдаж 9 сард сургууль орохоос өмнө энэ хэдэн ажлуудаа хийгээд авбал хот минь өнгө нэмж, цэвэр цэмцгэр болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайны хажуугаар дажин гэрчээр Төлгөн коммунист түйвээж байнаа
Н�##�айхын хуучин зам дор хаяж 60 жил болсон шүү. Хятадтай харьцаа сайн байхад тэд барьж өгсөн юм. Мэдээж эвдрэл гарсан гэхдээ бродюр шиг эсвэл явган замын шар улаан цемент шиг 2 жил болоод үйрдэггүй ихэнх том хавтангууд нь бүтнээрээ байсан шүүдээ. Сүүлийн үеийн цементэн хавтан, замын хашлагуудыг тусгай захи�##�гаар 2 жилийн настай хийлгэдэг юм биш биздээ. Эсвэл энэ цементүүд нь ийм муу юмуу? Ичиж үхмээр луйварын жишээнүүд Монголоор дүүрэн байна. Бид одоо яах вэ. Ингээд м�##�луулаад з�##�илууд яваад байхуу???
Хотын дарга эхлүүлсэн бүх ажлаа дуусгах хэрэгтэй гүйцэтгэгч компаниуд чинь дутуу буруу юм их хийж бгаа шүү хян�##�т ш�##�г�##�таа муу хийж бнаа
enenees oor sanaa zovoh zuil alga gejuu urdah zamiig evdene zugeer bgaag huulna ondorlono arai t1uu deeremchinuu
Ха ха өлөн хулгайчууд юу ч гэж хулхидан дөө
20 jil boloh n baitugai 20 udur boloogui shine bordyur chin hagaraad hemhersen zunduu bna